Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Мэдээ, мэдээлэл   Зарлал, тендерийн мэдээ /  2021-7-20
327

Зөвлөх үйлчилгээний шалгаруулалтын нэр: Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. Энэхүү төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх стратеги, зөвлөмжийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг тодорхойлох зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулах гэж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Үндсэн ажил үүрэг:

  1. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх стратеги, зөвлөмжийг боловсруулна.
  2. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн хэрэгцээг тодорхойлно.

Шалгуур үзүүлэлт:

  • Эдийн засагч, санхүүч, санхүүгийн шинжээч, байгаль орчин, цаг уур, хөдөө аж ахуй, нийгэм судлал, эрүүл мэндийн чиглэлээр Магистр болон түүнээс дээш түвшний зэрэгтэй байх;
  • Зөвлөх багийн гишүүн санхүүгийн болон эдийн засгийн салбарт 10-аас дээш жил, байгаль орчин, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр 5-аас дээш жил ажилласан ажлын туршлагатай байх;
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ, түүний эдийн засгийн шинжилгээний талаар ойлголт, мэдлэг болон ажлын туршлагатай байх;
  • Статистик болон чанарын үнэлгээний арга аргачлалыг ашиглах  чадвартай байх;
  • Англи хэлний бичгийн болон ярианы мэргэжлийн өндөр түвшний чадвартай байх.

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (байгууллагын танилцуулга, гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт, хүний нөөцийн мэдээлэл буюу намтар, төлбөрийн чадамж болон санхүүгийн чадавхийг үнэлсэн бичиг) ирүүлнэ.

Сонирхсон этгээд мэдүүлэгээ 2021 оны 8 дугаар сарын 5-ны өдрийн 16:00 цагт дор дурдсан хаягаар ирүүлнэ үү.

 

Хаяг: “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхийг бэхжүүлэх” төсөл

Монгол улс,  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Маргад төв, 3 давхар, 303 тоот ,

 Утас: 77091142 Цахим шуудан: nap.mongolia19@gmail.com



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ