"Уур амьсгалын өөрчлөлт" Хакатон 2024 Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.
ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ. Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа. Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм.
ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог
"Уур амьсгалын өөрчлөлт" Хакатон 2024 Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.
Монгол улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 9 дүгээр гудамж, "Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн байр, 3 давхар, 305, 306 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв