‘Уур амьсгалын өөрчлөлт ’ Хакатон 2024

                                                               "Уур амьсгалын өөрчлөлт"  Хакатон 2024 Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх   Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.

ЗАВХАН АЙМАГТ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ. Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ. Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.  Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа.  Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм.  

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ. Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Шинэ мэдээ

LifeStyle news

‘Уур амьсгалын өөрчлөлт ’ Хакатон 20242024-5-17ЗАВХАН АЙМАГТ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-5-7ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.2024-4-11ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.2024-4-11“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт2024-4-8Дэлхийн усны өдөр тохиож байна2024-3-22УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН УУЛЗАЛТ ХОЙД МАКЕДОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА2024-3-19Уур амьсгалын өөрчлөлтийн хууль эрх зүйн орчинг сайжруулах хурал Вьетнам Улсад болов.2024-3-18ӨВӨРХАНГАЙ АЙМАГ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛЖ, ХЭРЭГЖҮҮЛЭХ АНХНЫ АЙМАГ БОЛЛОО.2024-3-11УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДАВ2024-3-11АЖИЛД АВНА2024-3-4ADVERTISEMENT2024-1-17АЖИЛД АВНА2024-1-5ADVERTISEMENT2023-12-201.2.6 Үндэсний зөвлөхийн ажлын даалгавар2023-11-30ADVERTISEMENT2023-10-11Ажилд авна2023-10-11VACANCY FOR SHORT TERM COMMUNICATIONS CONSULTANT2023-9-26ЗАР2023-9-20Монгол Улсын Ерөнхий сайдын 2023 оны 5 дугаар сарын 03 - ны өдрийн 81 дугаартай захирамжаар Одончимэдийн Одбаярыг Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элчээр томиллоо.2023-9-15''УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА ,ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ'' ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР2023-9-13Ажилд авах зар2023-8-21ШАЛГАРСАН ТӨСЛҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ2023-8-11Ногоон ажлын байрыг, цэвэр технологи, инноваци, бизнес эрхлэлтийг дэмжих замаар нэмэгдүүлэх нь” төсөл хэрэгжинэ2023-5-27Ажилд авах зар2023-5-9БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ2023-4-12Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв нь “Нярав”-ын ажлын байрны орон тоонд ажиллах сонирхолтой иргэдийг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.2023-4-12Санхүүгийн ажилтан сонгон шалгаруулж ажилд авна2023-3-29Зарлал2023-3-24“Яшил макон”-Торгоны зам дагуу тэрбум мод тарих төсөл2023-3-21
[lifestyles]
‘Уур амьсгалын өөрчлөлт ’ Хакатон 2024

                                                               "Уур амьсгалын өөрчлөлт"  Хакатон 2024 Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх   Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ