Төсөл хэрэгжүүлэх нэгжид түр ажиллах зөвлөх шалгаруулан авна

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган
2022-5-30
3824

“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл

Материал хүлээн авах  хугацаа

Дугаар

Ажил эхлэх хугацаа

Ажил үргэлжлэх хугацаа

Ажиллах байршил

Ажлын байрны төрөл

2022-06-02

2022-06-13

221004/01

Шийдвэр гарсан даруй

2022 оны 9 дүгээр сар 30-нийг хүртэл

Улаанбаатар хот

Байнгын

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” төслийн хэрэгжилтийг хангахад  дэмжлэг үзүүлж тайлангийн “Бусад мэдээллүүд” болон “Санхүү, технологи,  чадавхын хэрэгцээтэй холбоотой гарч буй саад бэрхшээл болон орхигдол - Үндэсний хоёр жил тутмын тайланг боловсруулахад чиглэсэн дэмжлэг, тусламжийн талаарх мэдээлэл” бүлгүүдийг тус тус гүйцээн бичих, хянаж нягтлах, Англи Монгол хэл дээр боловсруулж, эцэслэх үүрэг бүхий уур амьсгалын өөрчлөлтийн салбарын шинжээч, зөвлөх сонгон шалгаруулна.

Ерөнхий танилцуулга

Монгол улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцод нэгдэн орж 1993 онд соёрхон баталсан. Конвенцын 4 дүгээр зүйлд заасан ёсоор Конвенцод оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх”-ийг эхлүүлээд байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж УАӨСХАТ-ийн цахим хуудаснаас авна уу. http://www.ccrcc.mn/v/1h59cg6g

Зөвлөх үйлчилгээний зорилго:

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний 4-р тайлан, 2 жил тутмын 2-р тайлан-илтгэлийн “Бусад мэдээллүүд”,  “Санхүү, технологи,  чадавхын хэрэгцээтэй холбоотой гарч буй саад бэрхшээл болон орхигдол - Үндэсний хоёр жил тутмын тайланг боловсруулахад чиглэсэн дэмжлэг, тусламжийн талаарх мэдээлэл” бүлгүүдийг тус тус гүйцээн бичих, хянаж нягтлах, Англи Монгол хэл дээр болосвруулахад эл зөвлөхийн ажлын гол зорилго оршино. Эдгээр ажлуудыг төслийн нэгжийн ажилтнууд гүйцэтгэхэд хавсран гүйцэтгэхэд ажлын ачаалал, цаг хугацааны нөхцөл байдал нэн хязгаардлагдмал буй тул төслийн үргэлжлэх хугацаа, тайлангийн эхний төслийг боловсруулан гаргах багуудын ажлын уялдаа холбоог харгалзан үзэж байнгын мэргэжилтэн бус богино хугацааны гэрээт зөвлөх хөлслөн ажиллуулах хэрэгцээ шаардлага гарч байна.

Удирдлага, зохион байгуулалт:

Зөвлөхийн шууд удирдлага нь Төслийн зохицуулагч байх бөгөөд ажлын уялдаа холбоог хангах, тайлагнах, зөвлөлдөж санал авах, тайлан мэдээг боловсруулах, эцэслэх түвшинд Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал, Төслийн Шинжлэх ухаан, арга зүйн зөвлөх болон төслийн нэгжийн ажилтнууд, хүлэмжийн хийн үндэсний тооллогын багийнхантай нягт хамтран ажиллана.   

Ажлын цар хүрээ:

Зөвлөх нь Монгол улсаас НҮБУАӨСК-ын газарт өргөн барих үндэсний тайлан-илтгэлүүдийн “Бусад мэдээллүүд”,  “Санхүү, технологи,  чадавхын хэрэгцээтэй холбоотой гарч буй саад бэрхшээл болон орхигдол - дэмжлэг, тусламжийн талаарх мэдээлэл” бүлгүүдийг тус тус гүйцээн бичих, хянаж нягтлах, Англи Монгол хэл дээр эцэслэн болосвруулна. Зөвлөх нь шаардлагатай тохиолдолд Төсөл хэрэгжүүлэх нэгжийн оффист байрлаж ажиллана. Захиалагч нь зөвлөхийн тайлан боловсруулах, төслийн нэгжтэй хамтран ажиллах энгийн түвшний ажиллах орчноор хангана.

Ажлын даалгавар/хүлээгдэж буй үр дүн:

Зөвлөх нь үндэсний тайлан-илтгэлүүдэд тусах мэдээллүүдийг дараах сэдвүүдийн хүрээнд мэдээ мэдээлэл цуглуулж, боловсруулж эцэслэнэ. Үүнд:

  1. БУСАД МЭДЭЭЛЭЛ

Уур амьсгалын өөрчлөлтийн хөгжлийн нөлөөллийн үнэлгээг хийнэ. Үнэлгээг хийхдээ дараах мэдээллүүдийг багтаан үнэлэлт, дүгнэлт өгч, мөнө цуглуулсан мэдээллүүдийг баяжуулж үнэлгээг хийнэ. Үүнд:

6.1.1 Нийгэм, эдийн засаг, байгаль орчны бодлого, арга хэмжээг уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай холбон мэдээлэл цуглуулж эмхлэх Нийгэм, эдийн засаг, байгаль орчны бодлого, арга хэмжээнүүдэд уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг нэгтгэн зангидсан талаарх мэдээллийг цуглуулах, нэгтгэх

6.1.2 Байгаль орчинд ээлтэй технологийг хөгжүүлэх, дамжуулах үйл явцын талаар мэдээлэл цуглуулах

6.1.3 Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, системт ажиглалтын талаар мэдээлэл нэгтгэх

6.1.4 Монгол улсад боловсролын сургалтын явц, олон нийтийг мэдээллээр хангах санал санаачилгуудын одоогийн түвшин, нөхцөл байдлын талаар тайлан бэлтгэх

6.1.5 Тэргүүлэх чиглэл болон салбаруудын чадавх бэхжүүлэх үйл ажиллагааны хэрэгжилтийн явцын тайлан бэлдэх

6.1.6 Мэдээлэл солилцох болон харилцаа холбоотой холбогдох үйл ажиллагааг шинэчлэх

6.1.7 Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг  үндэсний болон салбарын хөгжилд нэгтгэхэд жендэр, түүний хариу арга хэмжээний талаарх асуудлыг хэрхэн оруулсан тухай мэдээллийг эмхэтгэх

6.1.8 Конвенцын зорилтыг хэрэгжүүлэхтэй холбоотой болон NC4, BUR2 тайланд оруулахад тохиромжтой бусад мэдээллийн талаар тайлан бэлтгэх

  1. САНХҮҮ, ТЕХНОЛОГИ, ЧАДАВХЫН ХЭРЭГЦЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ГАРЧ БУЙ СААД БЭРХШЭЭЛ БОЛОН ОРХИГДОЛ - ҮНДЭСНИЙ ХОЁР ЖИЛ ТУТМЫН ТАЙЛАНГ БОЛОВСРУУЛАХАД ЧИГЛЭСЭН ДЭМЖЛЭГ, ТУСЛАМЖИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ БОЛОВСРУУЛНА.

7.1 Конвенцыг хэрэгжүүлэх болон тайлан илтгэлийг боловсруулахад учирч буй санхүү, мэргэжил, технологи, чадавхын чиглэлийн саад бэрхшээл болон цаашдын хэрэгцээ шаардлагыг тодорхойлон үнэлж Үндэсний тайлан илтгэлд тусгах, мөн Үндэсний хоёр жил тутмын тайланг боловсруулахад авсан дэмжлэг, тусламжийн талаарх мэдээллийг багтаах

  • Конвенцыг хэрэгжүүлэхэд систем, салбар хооронд болон хувь хүний түвшинд учирч буй мэргэжил, технологи, чадавхын чиглэлийн саад бэрхшээлийн талаарх мэдээллийг нэгтгэн үнэлэх; дэвшүүлж буй хөрөнгө оруулалтын төслийн саналууд, дасан зохицох арга хэмжээний хэрэгжилтийн талаарх мэдээлэл; технологи дамжуулалт болон тодорхойлсноос бусад чадавх бэхжүүлэх хэрэгцээ шаардлагын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай мэдээллийг нэгтгэх
  1. Конвенцыг хэрэгжүүлэх систем, институтийн зураглалыг гаргах
  2. Систем, салбар хоорондын түвшинд учирч буй мэргэжил, технологи, чадавхын чиглэлийн саад бэрхшээлийг тодорхойлон эрэмбэлэх
  3. Саад бэрхшээлийг даван туулах, дасан зохицохуй, сааруулах, технологи дамжуулах чиглэлд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг нэгтгэх
  4. Техникийн болон санхүүгийн тусламж авахаар боловсруулж буй дасан зохицох болон сааруулах чиглэлийн төсөл хөтөлбөрийн жагсаалт гаргах
  5. Цаашид саад бэрхшээлийг даван туулахад шаардлагатай мэргэжил, технологи, чадавх бэхжүүлэх болон санхүүгийн хэрэгцээ шаардлагын асуудлаар үйл ажиллагааны төлөвлөгөө, санал, зөвлөмжийг боловсруулах
  • Санхүү, технологи, чадавх бэхжүүлэх чиглэлээр Даян дэлхийн байгаль орчны сан болон Хавсралт II орнууд, бусад хөгжингүй улс орнуудаас үзүүлсэн дэмжлэг тусламжийн талаарх мэдээллийг цуглуулан дүн шинжилгээ хийх; мөн Уур амьсгалын ногоон сан болон олон талт хамтын ажиллагааны хүрээнд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх мэдээллийг шинэчлэх
  1. Дотоодын эх үүсвэр болоод хоёр талт болон олон талт байгууллагаас үзүүлсэн техникийн тусламж, санхүүгийн эх үүсвэрийн талаарх мэдээллийг судалж нэгтгэх
  2. Конвенцыг хэрэгжүүлэх хүрээнд үзүүлж буй дэмжлэг, тусламж нь Монгол улсын хэрэгцээ, шаардлагыг хангаж байгаа эсэхийг тодорхойлох
    • Санхүүжилтийн боломжуудыг тодорхойлсон хэрэгцээ шаардлагатай нийцүүлэхэд дэмжлэг болохуйц байдлаар мөн 7.1.1 болон 7.1.2 дах бүх элементүүдийг нэгтгэсэн тайлан боловсруулах (Монгол улс өөрийн хэрэгцээ, шаардлагыг санхүүгийн боломжуудтай нь хэрхэн холбон, нийцүүлэн ажиллаж буй тухай тайлан боловсруулах)

7.3 Бусад холбогдолтой саад бэрхшээл, хэрэгцээ шаардлага болон хүлээн авсан техник, санхүүгийн тусламж дэмжлэгийн талаарх мэдээллийг нэгтгэн үнэлэх. Үүнд дараах мэдээллийг цуглуулан нэгтгэх:

(a) Дасан зохицох болон сааруулах арга хэмжээг хэрэгжүүлэх боломжууд;

(b) Тулгамдаж буй саад бэрхшээлүүд;

(c) Улсын онцлогт тохирсон технологийн хэрэгцээ ба хөгжингүй орнууд болон конвенцыг хэрэгжүүлэх санхүүгийн механизмаар дамжуулан хүлээн авсан тусламж дэмжлэг, цаашдын боломж;

(d) Хүлээн авсан тусламж, дэмжлэг хэрхэн ашиглагдсан тухай;

(e) Чадавх бэхжүүлэх чиглэлийн бусад хэрэгцээ шаардлага

Үр дүн:

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах ажлын хүрээнд:

  • Ажлын даалгаварт заасан нийт сэдвийг хамруулан бичсэн бүлгүүдийг бэлэн болгосон байх
  • Бүлгүүдийн төслийг Монгол болон Англи хэл дээр бүрэн боловсруулах
  • Захиалагч талтай нягт хамтран ажиллаж шаардлагатай мэдээ мэдээллүүдийг байнга солилцож ажилласан байна.
  • НҮБУАӨСК-ын хэрэгжилтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, тайлан илтгэлийн гүйцэтгэлийн чанарт мэргэжлийн санал, зөвлөмжийг солилцож бусад зөвлөх багуудтай хамтран ажилласан байна.
  • Цаг үеийн шаардлагаар гарч ирэх уулзалт, удирдлагаас өгсөн үүрэгт ажлыг цаг тухайд гүйцэтгэж үр дүнтэй хамтран ажилласан байна.
  • Төслийн явцын тайлан болон завсрын хэлэлцүүлэг, магадлах уулзалт, хаалтын семинар болон гүйцэтгэж буй ажилтай холбогдолтой цахим болон бодит уулзалтуудад шаардлагатай үед оролцсон байна.

Тавигдах шаардлага

-   Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчин, тогтвортой хөгжил, олон улсын харилцаа болон холбогдох бусад чиглэлээр (жендер, олон нийтийн боловсрол зэрэг) магистр ба түүнээс дээш зэрэгтэй,

-   Мэргэжлээрээ тав (5) - аас доошгүй жил ажилласан байх;

-   Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой суурь судалгаа, үнэлгээ хийж байсан, олон улсын төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, конвенцын хэрэгжилтийн тайлагналтай холбоотой судалгаа хийж тайлан боловсруулсан туршлагатай бол давуу тал болно.

-   Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, түүнийг хэрэгжүүлэх механизм болон түүний тайлагналын шаардлагууд, олон улсын хэмжээний тайлагналын ерөнхий нөхцөл байдлын талаар өргөн хүрээний мэдлэгтэй байх,

-   Олон улсын байгууллага, хандивлагч орноос Монгол Улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийг зохицуулах, эдгээр харилцааг зохицуулах холбогдох  хууль, дүрэм журмын талаар мэдлэг туршлагатай байх,

-   Монгол, Англи хэлний мэргэжлийн түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга болоод харилцааны ёс зүйн мэдлэг, чадвартай байх,

-   Ажлын байрны ёс зүйг эрхэмлэж баг хамт олонтой эвтэй, нийцтэй ажиллах,

-   Төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, гүйцэтгэлийг төлөвлөсөн цаг хугацаанд нийлүүлэх, бусдыг идэвхжүүлэх, туслалцаа дэмжлэг үзүүлэх чадвартай байх.

-   Ажлын ачааллыг зөв зохицуулах, цагийг оновчтой хуваарилж, үр дүнтэй ашиглаж, өөрийн гүйцэтгэлийг цаг хугацаа, үе шаттай харьцуулан хянах;

-   Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

Бүрдүүлэх материалууд:

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал;
  • Дэлгэрэнгүй анкет CV;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia цахим хуудасны иргэний үнэмлэхийн лавлагаа байж болно.);
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар;
  • Хэлний чадварыг баталгаажуулах сертификат хавсаргах (Англи хэл дээр боловсруулсан материалыг хавсаргаж болно.)
  • Мэргэшлийн сургалтад хамрагдсан сертификат (Хэрэв хамрагдсан тохиолдолд)

Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн 203 тоотод 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Шалгаруулалт:

Шаардлага хангасан ажилд горилогчдоос ирүүлсэн материалд үнэлгээ хийх, биеэр болон утсаар ярилцлага хийх, шаардлагатай тохиолдолд дасгал ажиллуулна.

Жич:

  1. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
  2. Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот -14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 203 тоот

Утас: 7000-0743, 9595-6115





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ