"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл

24480

 НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм. НҮБУАӨСК-ын хүрээнд 2005 онд Киото протокол хүчин төгөлдөр болсон ба үүгээр уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд дасан зохицоход чиглэсэн эрх зүйн үндсийг соёрхон баталсан.

Конвенцын 4 дүгээр зүйлд заасан ёсоор Конвенцод оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалийн протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр Монгол улсын УАӨСК-ийн хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэлийг боловсруулах, НҮБУАӨСК -ын Үндэсний 2 жил тутмын тайлан-илтгэл боловсруулах төслүүдийг нэгтгэн ба Уур амьсгалын өөрчлөлтийн төслийн нэгж дээр эхлүүлээд байна.  

Зорилго: Монгол улсын УАӨСК-ийн 4.1, 12.1-р заалтад заасан хүлээсэн үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, конвенцын хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх.

Дугаар: SB-012855.07

Төрөл: Үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх

Хэрэгжүүлэгч байгууллага: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амсьгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв

 

ХОЛБОО БАРИХ

Х. Ундармаа - Төслийн ерөнхий зохицуулагч

Цахим хаяг: cdm.bureau@gmail.com

Ажлын утас: +976 7700 0743

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот –14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төв, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 203 тоот  







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ