“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН СУДАЛГАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТӨВ” ТӨҮГ-ЫН ЗАХИРЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь заалт, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь заалт , Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар тушаалын 2 дахь заалтыг тус тус үндэслэн “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 1. Албан тушаалд тавигдах шаардлага: 1.1. Нийтлэг шаардлага: • Монгол Улсын иргэн байх; • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй; • Сэтгэцийн өвчин, эмгэггүй; • Хуулийн дагуу цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэн үүргээ биелүүлсэн байх; • Англи хэлний бичгийн болон ярианы ахисан түвшний мэдлэгтэй байх; • Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг бүрэн хангасан байх; • Энэхүү зард тавигдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д дурдсан тусгай болон нийтлэг шаардлагатай тус тус танилцсан байх. 1.2. Тусгай шаардлага: Албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” А/65 дугаартай тушаалын хавсралтаар баталсан тодорхойлолт /хүснэгт 1/-ыг үндэслэж байна. Үүнд: “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага /хүснэгт 1/ Боловсрол Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй. Мэргэжил - Эрх зүй /0421/; - Төрийн удирдлага /041301/; - Менежмент ба удирдахуй /0413/; - Нягтлан бодох бүртгэл /0411/; - Хүрээлэн буй орчныг хамгаалах технологи /0712/ - Байгаль орчин /0522/ - Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан /0521/ - Олон улсын харилцаа /031202/ Мэргэшил Төр, бизнесийн удирдлага, Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр мэргэшсэн байна. Туршлага Аль нэг хуулийн этгээд буюу түүний салбар нэгжийн удирдах албан тушаалд 2-оос доошгүй жил ажилласан, удирдан зохион байгуулах ажлын туршлагатай, салбарын байгууллагад мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. 1.2.1. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлын үүргийг гүйцэтгэхэд шаардагдах ур чадвар, мэдлэг боловсрол, ажлын туршлагатай байх. 1.2.2. Тухайн нэр дэвшигч нь “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал байхад ашиг сонирхол үүсгэхгүй байх. 1.2.3. Нэр дэвшигч нь уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр олон улсын төсөл хөтөлбөрүүдийг удирдан амжилттай хэрэгжүүлж байсан ажлын туршлага, уур амьсгалын өөрчлөлтийн нарийн мэргэшлийн диплом, компанийн засаглалын гэрчилгээтэй бол давуу тал болно. 2. Бүрдүүлэх материал: 2.1. Сонгон шалгаруулалтад оролцох тухай нэр дэвшигчийн хүсэлт (сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичих); 2.2. Анкет (төрийн албан хаагчийн анкетыг бүрэн бөглөх, 4 х 6 хэмжээтэй цээж зураг заавал наасан байх); 2.3. Ажил байдлын тодорхойлолт (ажил эрхэлдэг иргэн байгууллагаасаа тодорхойлолт авах, ажил эрхэлдэггүй иргэн өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх мэдээлэл); 2.4. Нийгмийн даатгал төлсөн талаарх тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/; 2.5. Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг болон бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар; 2.6. Иргэний үнэмлэхийн хуулбар; 2.7. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia цахим хуудаснаас татан авах/. 2.8. Нэр дэвшигчийн зүгээс “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго, зорилтын талаарх 2000-с доошгүй үгтэй танилцуулга бичиж ирүүлнэ. Танилцуулах илтгэлийн цахим PPT хувийг энэхүү зард заагдсан цахим шуудангийн хаягаар урьдчилан ирүүлсэн байна. 3. Сонгон шалгаруулалт Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Үүнд: 3.1. Эхний үе шатанд сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа дууссаны дараа сонгон шалгаруулалтын зохион байгуулах ажлын хэсэг сонгон шалгаруулалтад оролцохоор материалаа ирүүлсэн нэр дэвшигчдийн материалыг хянан үзэж, бичиг баримтын бүрдэл болон “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг хангаж байгаа эсэх талаар ирүүлсэн бичиг баримтад тулгуурлан хянан үзэж, санал дүгнэлт гаргана. 3.2. Сонгон шалгаруулалтын зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгээс шаардлага ханган 2 дугаар үе шатанд тэнцсэн нийт нэр дэвшигчдийг хүлээн авч, “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ыг урт, дунд хугацаанд хөгжүүлэх төлөвлөгөө, зорилго зорилтын талаарх танилцуулга илтгэлтэй танилцан, ярилцлага хийж үнэлгээ өгөх ба хамгийн өндөр үнэлгээ авсан нэг нэр дэвшигчийг ажлын 5 хоногт багтаан сонгон шалгаруулж, санал дүгнэлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт албажуулан хүргүүлнэ. 4. Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, хаяг Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17:30 цаг хүртэл хугацаанд molor@pcsp.gov.mn цахим хаягаар болон бичгээр битүүмжилснийг тус тус хүлээн авна. Анхаарах зүйлс: 1. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана. 2. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтын 2 дугаар шатанд оролцох боломжгүй тул хасна. 3. Сонгон шалгаруулалтын шаардлага хангасан иргэнтэй “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨҮГ-ын захирлыг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгээс холбоо барьж, 2 дугаар үе шатны сонгон шалгаруулалтын хугацааг мэдэгдэнэ. 4. Нэр дэвшигчийн материалыг цахимаар авахаас гадна цаасаар 1 хувь хэвлэн дугтуйнд хийж битүүмжлэн, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын бичиг хэргийн 217 тоот өрөөнд дээрх хугацаанд багтаан ирүүлэхийг анхаарна уу. 5. Нэмэлт мэдээллийг 51-267030 дугаарын утаснаас авна уу. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
"Монголд зочлох жил 2023 - 2025" арга хэмжээний хүрээнд жуулчдын зам дагуу байрлах отоглох цэг ба стандартын шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжийг Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны дүнд хамтран ажиллах талаар санал солилцох уулзалт, хэлэлцүүлгийг БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, бодлого зохицуулалтын газраас зохион байгуулав.
2022 оны 10-р сарын 28-ны өдөр Blue Sky зочид буудал Crystal танхимд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн зөвлөх багууд болон оролцогч талуудын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна. Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан Ажлын зорилго, хамрах хүрээ: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино. Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар Барилга, хот байгуулалтын яам, Орхон аймгийн ЗДТГ, ҮТХН-ийн Олон Улсын Түншлэл, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллага, Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй хамтран Олон улсын болон мэргэжлийн байгууллагууд, аймаг, орон нутаг, хотын төлөөлөл, хувийн хэвшил, хүүхэд залуучуудын төлөөллийн дунд “ Уур амьсгалын өөрчлөлт ба хот” чуулганыг зохион байгууллаа.
“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.
2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм
“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Нэг. Нийтлэг үндэслэл 1.1
НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Талуудын 24 дүгээр бага хурал 2018 оны 12 дугаар сарын 2-14-ний өдрүүдэд Польш Улсын Катовице хотноо зохион байгуулагдлаа. Энэ жилийн хуралд 200 гаруй улс болон бусад төрийн бус байгууллагууд оролцлоо
Катовице хотын Силесиа Их сургуулийн оюутан, хурлын залуу оролцогч Тереза Баждол “Одоо залуу үе дуу хоолойгоо хүргэх цаг, бидэнд тийм эрх бий” гэж хэллээ. Жил болгон зохион байгууллагддаг тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд залуучуудын төлөөлөл болж маш олон залуучууд ирж оролцдог билээ. Тэд санал санаачлага дэвшүүлж, бусад төлөөлөгчдийг уриалж, явц дундын ажлуудтай танилцаж, хурлын хажуугаар болох арга хэмжээнүүдэд оролцож, мөн өөрсдөө тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг олон зүйлсийг хийж амжуулдаг
Байгаль орчин, уур амьсгалын сан, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран “Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинарыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхийг бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэг төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа. Семинарт тавигдсан илтгэлүүд: ЦУОШГ-ын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр - “Цаг уурын мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр - “Орчны чанарын хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ” УЦУОСМХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Даваа - “Гадаргын усны мониторинг, мэдээлэл үйлчилгээ” ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал - “Цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцоо, хөгжлийн хандлага” УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга П.Гомболүүдэв - “Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага” Байгаль орчин, уур амьсгалын сангийн зөвлөх З.Батжаргал - “Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт илтгэлүүд тус тус тавигдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо. Энэхүү семинараар Монгол орны цаг уур, орчны чанарын хяналт, цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага зэрэг нилээн өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ. Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход бодит хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна
Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв