Ажлын байр

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвд нээлттэй ажлын байрууд

ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА

Материал хүлээн авах хугацаа:
2026 оны 02 сарын 16 - 2026 оны 03 сарын 04

Ажлын байрны дэлгэрэнгүй:

  • ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ СОНГОН ШАЛГАРУУЛНА: Ажлын байрны үндсэн тодорхойлолт, гол үүрэг

    Ерөнхий нягтлан бодогч нь байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүгийн журам, гэрээ хэлэлцээрийн дагуу удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах, санхүү, татварын тайлан мэдээг үнэн зөв, ил тод, цаг тухай бүр гаргах үүрэг хүлээнэ.
  • “Уур амьсгалын судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ын “Ерөнхий нягтлан бодогч”-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтад урьж байна.: Ажлын байрны үндсэн тодорхойлолт, гол үүрэг

    Ерөнхий нягтлан бодогч нь байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүгийн журам, гэрээ хэлэлцээрийн дагуу удирдан зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах, санхүү, татварын тайлан мэдээг үнэн зөв, ил тод, цаг тухай бүр гаргах үүрэг хүлээнэ.
  • Ажилтны хүлээх үүрэг, хариуцлага: • Байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хууль тогтоомжийн дагуу хөтлөх, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт тавих, тайлагнах;
    • Санхүүгийн тайлан (улирал, жил)-г холбогдох байгууллагад хугацаанд нь үнэн зөв гаргаж хүргүүлэх;
    • Төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн зарцуулалт, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах;
    • Олон улсын байгууллагуудын (донор) санхүүгийн шаардлага, журамд нийцүүлэн тайлан гаргах;
    • Төвийн болон төслийн төсвийн төлөвлөлт боловсруулах, батлуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
    • Байгууллагын эдийн засгийн үндсэн үзүүлэлт зорилтот түвшин, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний төсөл боловсруулах эрх бүхий байгууллагаар батлуулах;
    • Санхүүгийн эрсдэлийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах;
    • Байгууллагын санхүүгийн дотоод хяналтын тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулах;
    • Санхүү, татвар, нийгмийн даатгалын тайлан тооцоог хуулийн хугацаанд гаргах;
    • Санхүүгийн баримт бичгийн хадгалалт, архивлалт, бүрэн бүтэн байдлыг хангах;
    • Эрх бүхий байгууллагаас шаардсан мэдээ мэдээллийг цаг тухай бүр боловсруулан хүргүүлэх
    • Төвийг эрх бүхий байгууллагуудад төлөөлж өр авлагыг барагдуулах
    • Удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэх.
  • Ажлын байранд шаардагдах ур чадвар, ажлын туршлага:
  • Мэргэжил: Нягтлан бодох бүртгэл /0411/, Санхүү, банк, даатгал /0412/, Менежмент /041303/,
  • Мэргэшил: Санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засгийн чиглэлээр мэргэшилтэй байх;
    Мэргэшсэн нягтлан бодогч байх;
    Олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүгийн удирдлагаар ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • Ажлын туршлага, ур чадвар: • Нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;
    • Монгол Улсын санхүү, татвар, төсвийн хууль тогтоомжийн талаар өргөн мэдлэгтэй байх;
    • Олон улсын төсөл, хөтөлбөрийн санхүүгийн тайлан гаргаж байсан туршлагатай байх;
    • Санхүүгийн дүн шинжилгээ хийх, тайлан боловсруулах чадвартай байх;
    • Санхүүгийн холбогдох программ хангамж, систем дээр ажиллах чадвартай байх.
  • Хэлний мэдлэг: Монгол хэлний бичгийн болон ярианы өндөр ур чадвартай;
    Англи хэлний бичгийн болон ярианы дунд болон түүнээс дээш түвшний мэдлэгтэй байх (олон улсын төсөл хөтөлбөрийн санхүүгийн тайлан гаргах чадвартай байх).
  • Компьютерийн мэдлэг: MS Office Word, Excel (ахисан түвшин), PowerPoint программ дээр ажиллах чадвартай;
    Санхүүгийн болон нягтлан бодох бүртгэлийн программ хангамж дээр ажиллах ур чадвартай байх
  • Бусад: • Харилцааны ур чадвар сайтай;
    • Нууцлал хадгалах, ёс зүйн өндөр хариуцлагатай;
    • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
    • Олон даалгаврыг зэрэг гүйцэтгэх, зохион байгуулах чадвартай байх.
  • Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.: • Анкет (Төрийн албан хаагчийн анкет Маягт №1)-ийн дагуу бүрэн бөглөсөн байх
    • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эх хувь, хуулбарыг нотариатаар батлуулсан хувилбарын хамт, холбогдох сертификат
    • Иргэний үнэмлэхний хуулбар
    • “3х4” хэмжээтэй цээж зураг
  • Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа:: 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 18:00 цаг хүртэл хүлээж авна.

Холбоо барих:

📍 Хан-Уул дүүрэг, 11-р хороо, зайсан 9 гудамж, 'Цэнгэг усны нөөу, байгаль хамгаалах төв' УТҮГ-н байрны 305-306 тоот
📧 info@ccrcc.mn
📞 7000-0744, 7000-0743