УУР АМЬСГАЛЫН НОГООН САНГИЙН УУЛЗАЛТ ХОЙД МАКЕДОН УЛСАД ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
Уур Амьсгалын Ногоон Сангийн Зүүн Европ, Төв Азийн бүсийн уулзалт Хойд Македон улсын Скопья хотод 2024 оны 3-р сарын 18-22 зохион байгуулагдаж байна.
Дээрх уулзалтаар УАНС-ийн 2024-2027 онд хэрэгжүүлэх 2-р циклийн дүрэм журам, санхүүжилтийн механизмын талаар оролцогч улс орнуудад танилцуулж, ҮТХН-ийн зорилтыг хэрэгжүүлэхэд хэрхэн улс орнуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтанд УАӨСХАТ-ийн захирал Ж.Чойханд панелистаар оролцож, Монгол улсын уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар оролцогчдод мэдээлэл хийлээ.