УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДАВ

840

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХУРАЛДАВ

 Засгийн газрын 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 350 дугаар тогтоолоор шинэчлэн байгуулагдсан Уур амьсгалын Үндэсний хороо 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

 📌Уур амьсгалын Үндэсний хорооны дэргэд мэргэжлийн зөвлөл байгууллаа

 ✅Уур амьсгалын Үндэсний хороог шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, мэдээлэл, зөвлөмжөөр хангах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, шинжлэх ухааны байгууллага, их дээд сургуулийн эрдэмтэн судлаачдын төлөөллөөс бүрдсэн 25 гишүүний бүрэлдэхүүнтэй байгууллаа.

 📌Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэрийн зорилтын хэрэгжилтийг ханган ажиллах хүрээнд дэд, салбар дэд хороо байгуулна.

 ✅Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн Хүлэмжийн хийн тооллогын үндэсний дөрөвдүгээр тайлан, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөөний танилцуулгыг төвийн захирал Ж. Чойханд танилцуулж, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөө батлагдлаа. 

 ✅Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Үндэсний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж ажиллахыг Уур амьсгалын Үндэсний хорооны гишүүд болон аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

 📌Уур амьсгалын Үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлав

 ✅Уур амьсгалын үндэсний хорооны 2024 онд хэрэгжүүлэх  арга хэмжээний төлөвлөгөөг уур амьсгалын өөрчлөлтийн бодлого, эрх зүйн орчныг сайжруулах, "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх ажлыг Улсын хэмжээнд удирдан зохицуулах, салбар дундын уялдааг хангах, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн 3 зорилт, 25 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллахаар баталлаа.







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ