"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

Бидний тухай   Эрхэм зорилго, санхүүжүүлэх арга хэмжээ   Үйл ажиллагааны чиглэл   Хууль, дүрэм   Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ   Арга хэмжээ, хурал чуулган   Мэдээ   Фото   Үйл ажиллагаа
2024-5-20
694

"УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн ХШУС хамтран "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт ХАКАТОН-ыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож, Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь, Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн, Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом, "Сэргээгдэх эрчим хүчний веб сайт" зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдсөнөөс:

  •  1- р байранд ХААИС, ХШУС-ийн Хими технологийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “ТУСГАЛ” баг “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төслөөр өргөмжлөл, 1.5 сая төгрөг;
  • 2-р байранд ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2-р курсийн “TERRA” баг “Daily drop- хог хаягдлыг ангилан ялгах’’ төслөөр  өргөмжлөл, 1 сая төгрөг;
  • 3-р байранд МУИС-ийн байгаль орчны зайнаас тандан судлалын 4-р курсийн оюутнуудын “HORUS” баг “Байгалийн бүс бүслүүр дэх хүлэмжийн хийн агууламжийг хабрид аргаар тооцоолох” төслөөр өргөмжлөл, 500 мянган төгрөгийн эзэн боллоо.

 

Нийт оролцсон оюутан, багш, судлаачиддаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье. Энэхүү Хакатоныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ