Төсөл, хөтөлбөрүүд

Төвийн доор хэрэгжиж буй үндсэн төсөл, хөтөлбөр



УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

                     УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

  Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн ХШУС хамтран "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт ХАКАТОН-ыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.   Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож, Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь, Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн, Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом, "Сэргээгдэх эрчим хүчний веб сайт" зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдсөнөөс:   р байранд ХААИС, ХШУС-ийн Хими технологийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “ТУСГАЛ” баг “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төслөөр өргөмжлөл, 1.5 сая төгрөг; р байранд ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2-р курсийн “TERRA” баг “Daily drop- хог хаягдлыг ангилан ялгах’’ төслөөр  өргөмжлөл, 1 сая төгрөг; р байранд МУИС-ийн байгаль орчны зайнаас тандан судлалын 4-р курсийн оюутнуудын “HORUS” баг “Байгалийн бүс бүслүүр дэх хүлэмжийн хийн агууламжийг хабрид аргаар тооцоолох” төслөөр өргөмжлөл, 500 мянган төгрөгийн эзэн боллоо.   Нийт оролцсон оюутан, багш, судлаачиддаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье

Дэлгэрэнгүй ->

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" СЭДЭВТ ХАКАТОНЫ ШИЛДЭГ БАГУУД ТОДОРЛОО.

 

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, ХААИС-ийн ХШУС хамтран "УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ" сэдэвт ХАКАТОН-ыг их, дээд сургуулийн оюутнуудын дунд 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

 

Тус тэмцээнд МУИС, ШУТИС, ХААИС-иас нийт 10 багийн 47 оюутан оролцож, Уур амьсгалын өөрчлөлт мазаалай баавгайн тоо толгойд нөлөөлөх нь, Сэргээгдэх эрчим хүч ашиглан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, Хүнсний хаягдлыг дахин боловсруулж, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, Тарьсан модоо хянах гар утасны аппликейшн, Хог хаягдлын зөв дадал суулгах компьютерын тоглоом, "Сэргээгдэх эрчим хүчний веб сайт" зэрэг маш сонирхолтой төслүүдийг танилцуулан өрсөлдсөнөөс:

 

1-    р байранд ХААИС, ХШУС-ийн Хими технологийн ангийн 1-4 дүгээр курсийн оюутнуудын “ТУСГАЛ” баг “Саалийн үнээний метан бууруулах тэжээлийн нэмэлт” төслөөр өргөмжлөл, 1.5 сая төгрөг;

2-    р байранд ШУТИС-ийн ХШУС-ийн Хүрээлэн буй орчны инженерчлэлийн 2-р курсийн  “TERRA” баг “Daily drop- хог хаягдлыг ангилан ялгах’’ төслөөр  өргөмжлөл, 1 сая төгрөг;

3-    р байранд МУИС-ийн байгаль орчны зайнаас тандан судлалын 4-р курсийн оюутнуудын “HORUS” баг “Байгалийн бүс бүслүүр дэх хүлэмжийн хийн агууламжийг хабрид аргаар тооцоолох” төслөөр өргөмжлөл, 500 мянган төгрөгийн эзэн боллоо.

 

 

Нийт оролцсон оюутан, багш, судлаачиддаа тогтвортой хөгжлийн төлөө оруулах хувь нэмэрт нь өндөр амжилт хүсье. Энэхүү Хакатоныг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. 

 

Дэлгэрэнгүй ->

‘Уур амьсгалын өөрчлөлт ’ Хакатон 2024

                                                               "Уур амьсгалын өөрчлөлт"  Хакатон 2024

Зорилго: Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах дэвшилтэт арга, технологийн шийдэл , бүтээгдэхүүн загварыг шалгаруулах, харилцан ашигтай хамтын ажиллагааг эрэлхийлэх, инновацыг хөгжүүлэх

 

Хакатонд МУИС, ХААИС, ШУТИС-иудын бакалаврын түвшний оюутнуудаас бүрдсэн нийт 10 баг оролцож байгаа бөгөөд сэргээгдэх эрчим хүч, хог хаягдал , тэр дундаа хүнсний хог хаягдлыг бууруулах , менежментийг сайжруулах , гамшгийн менежмент , цөлжилт , малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулах , биологийн олон янз байдлыг хамгаалах зэрэг сэдвүүдээр шийдэл дэвшүүлж байна.

Дэлгэрэнгүй ->

ЗАВХАН АЙМАГТ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ.

Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ.

Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа. 

Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм.  

Дэлгэрэнгүй ->

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Дэлгэрэнгүй ->

Хамтрагч байгууллагууд


˂
˃


Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ