Төсөл, хөтөлбөрүүд

Төвийн доор хэрэгжиж буй үндсэн төсөл, хөтөлбөр



ЗАВХАН АЙМАГТ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ЗАВХАН АЙМАГ “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ” ТӨЛӨВЛӨГӨӨГ СУРГАЛТЫН АРГАЧЛАЛЫН ДАГУУ ХИЙХЭЭ МЭДЭГДЛЭЭ.

Энэ удаагийн сургалтанд Завхан аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг хамрагдаж, өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох” үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах болсоноо мэдэгдлээ.

Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институт, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран аймгуудын төрийн албан хаагчдыг уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллээр хангах, чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахад дэмжлэг үзүүлэх бүсчилсэн сургалтыг Баян-Өлгий, Завхан, Ховд, Увс аймгийн 50 орчим төрийн албан хаагчдыг хамруулан Ховд аймгийн Ховд хотод 2024 оны 5 дугаар сарын 1, 2-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. 

Сургалтаар аймгуудын төрийн албан хаагчид хүлэмжийн хийн ялгарал багатай, даван туулах чадавхи бүхий орон нутгийн төлөвлөлт хийх арга зүйд суралцсан бөгөөд сургалтанд оролцсон аймгуудын төлөөлөл төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх хүсэлтээ илэрхийлж, Завхан аймаг төлөвлөгөө боловсруулах ажлын хэсгийн тушаалын төслөө танилцуулсан нь сургалтын гол үр дүн байлаа. 

Мөн Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын мэргэжилтэн Б.Даваацэрэн өөрийн аймгийн “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох төлөвлөгөө”-г боловсруулах ажлын явц, туршлагын талаар баруун бүсийн сургалтад хамрагдаж буй нөхөддөө хуваалцсан бөгөөд Өвөрхангай аймгийн ажлын хэсэг энэ оны 2 дугаа сард байгуулагдан төлөвлөгөөгөө амжилттай боловсруулж байгаа юм.  

Дэлгэрэнгүй ->

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ УЛААНБААТАР ХОТОД БОЛЛОО.

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Дэлгэрэнгүй ->

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

ОРОН НУТГИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙГ СААРУУЛАХ, ДАСАН ЗОХИЦОХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЖ, ЧАДАВХИЖУУЛАХ БҮСЧИЛСЭН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ.

Монгол орон нь газарзүйн байрлал, уур амьсгалын онцлог болон эдийн засгийн салбаруудын цаг агаар, уур амьсгалаас хараат байдал, хүн амын амьдралын хэв маяг зэргээс шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн өртөж буй, эмзэг орнуудын тоонд ордог

Дэлгэрэнгүй ->

“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалт

Уур амьсгалын өөрчлөлт, судалгаа хамтын ажиллагааны төв, Байгаль орчны яам, NAP зэрэг байгууллагууд хамтран 2024 оны 4 дүгээр сарын 4-19-ны өдөр  “УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ТҮҮНД ДАСАН ЗОХИЦОХ ТАЛААРХ МЭДЛЭГ, ОЙЛГОЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ” сургалтыг баруун бүсийн аймгуудыг хамруулан Говь-Алтай аймагт зохион байгууллаа. Энэхүү сургалтын хүрээнд Парисын Хэлэлцээр 2015 онд батлагдсанаар конвенцын улс орнууд Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр (ҮТХН)-тээ тодорхойлсон үүрэг амлалтын хэрэгжилтийг ил тод байдлаар тайлагнах үүрэг хариуцлага хүлээсэн бөгөөд хэрхэн тайлагнах талаар Дэг, Журам, Заавар дэлгэрэнгүй тодорхойлсон байдаг

Дэлгэрэнгүй ->

Дэлхийн усны өдөр тохиож байна

Дэлхийн усны өдөр бол НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 22-нд цэвэр усны ач холбогдлыг онцлон тэмдэглэдэг өдөр юм. Энэ өдрийг цэнгэг усны нөөцийн тогтвортой менежментийг сурталчлахад ашигладаг

Дэлгэрэнгүй ->

Хамтрагч байгууллагууд


˂
˃


Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ