Хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарыг илт тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх төслийн хаалтын хурал боллоо

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-9-21
3260

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн  суурь конвенцийн хүрээнд дэлхийн 197 улс орныг нэгтгэсэн “Парисын хэлэлцээр”-ийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулах Монгол Улсын төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах талаар БОАЖЯ, бусад төрийн болон олон улсын байгууллагууд хамтран хүчин чармайлт гарган ажиллаж байна.

Энэ хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага 2019-2022 онд “Парисын Хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсын Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН)-ийн зорилтын хэрэгжилтийг хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарт ил тод байдлаар тайлагнах, мониторингийн үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийг амжилттай хэрэгжүүллээ.

Төслийн удирдах хорооны хаалтын хурал 2022 оны 9 дүгээр сарын 20 - ны өдөр болж өнгөрлөө. Хурлын үйл ажиллагааг нээж НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа, БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, төслийн үндэсний захирал Ш.Цэрэндулам нар үг хэлж, төслийн багийнханд идэвх санаачилгатай хамтран ажилласанд талархал илэрхийллээ.

Төслийн үндэсний зохицуулагч С.Долгорсүрэн төслийн ололт амжилт, үр дүнгийн тогтвортой байдлын стратеги, санхүүгийн гүйцэтгэлийн талаар ТУХ-ын дарга, гишүүдэд танилцууллаа.

Уг төсөл нь Монгол Улсын Үндэсний Тодорхойлсон хувь нэмэр баримт бичигт тусгагдсан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээний хэрэгжилтийг үндэсний болон олон улсын түвшинд тайлагнахад шаардлагатай хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хүлэмжийн хийн тооллоготой холбоотой дүрэм, удирдамжуудыг боловсруулах, олон улсын зарчим, аргачлалыг ашиглах, мэдээ, мэдээллийн чанарыг сайжруулах, хүний нөөцийн болоод техникийн үндэсний чадавхыг бэхжүүлэх чиглэлээр олон ажлуудыг хэрэгжүүлсэн үр дүнтэйгээр хэрэгжиж дуусч байна.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ