Төслийн санхүүгийн аудитын зар

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2022-5-30
4745

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

 Ажлын зорилго, хамрах хүрээ

 Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Нэгдсэн үндэстний байгууллагын байгаль орчны хөтөлбөрийн газартай хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийг 2019 оны 8 дугаар сараас 2022 оны 8 дугаар сар хүртэл хэрэгжүүлж байна.

 Төсөл хэрэгжүүлэх нэгж нь төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийг хангах үүднээс төслийн хамтын ажиллагааны гэрээ, батлагдсан  төсөвт  заасны дагуу 2021 оны санхүүжилт, түүниий зарцуулалт, төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудитын ажил гүйцэтгэж дүгнэлт гаргуулахад уг ажлын гол зорилго оршино.  

 Дээрх үндсэн зорилгын хүрээнд аудит хийх үндэслэл, зорилго, талуудын хүлээх үүрэг, хариуцлага:

  • Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2, 18 дугаар зүйлийн 18.2, Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасны дагуу тус төслийн 2021 оны 1 сараас 2021 оны 12 дугаар сарын 31 хүртэлх санхүүгийн тайлан, санхүүгийн зарцуулалтанд аудит хийх.
  • Төслийн 2021 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэл Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон СТОУС, түүнд нийцүүлэн гаргасан байгууллагын нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журмын дагуу үнэн зөв, шударга илэрхийлэгдсэн эсэхэд дүгнэлт өгөх.
  • Санхүүгийн тайлан, төслийн зарцуулалтыг тайланг дээрх хууль болон бодлого, журмын дагуу материаллаг алдаагүй, үнэн зөв, шударга илэрхийлсэн эсэхэд санал дүгнэлт өгөх.
  • Аудитад мөрдөх бодлого, журам, арга зүй, шалгуур үзүүлэлт, СТОУС, АОУС, нийтээр хүлээн зөвшөөрсөн бусад зарчимд тулгуурласан Монгол Улсын Ерөнхий аудиторын баталсан Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам, санхүүгийн тайлангийн аудитад баримтлах ерөнхий чиглэл, арга зүйг тодорхойлж тайланд тусгах
  • Стандарт, зарчим, журамд нийцүүлж аудитын үе шатны ажлыг гүйцэтгэж, холбогдох ажлын баримт материалаар баталгаажуулах зэрэг болно.
  • Санхүүжүүлэгч байгууллагуудад хүргүүлэх аудитын дүгнэлт, тайланг Англи, Монгол хэл дээр боловсруулна.

Мэдүүлгээ ирүүлэх хуулийн этгээдэд тавих шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

 Аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээд нь 10 жилээс дээш хугацаанд үйл ажиллагаагаа тогтвортой эрхэлсэн байх

  • Аудитын үйл ажиллагааг явуулах хангалттай тооны туршлагатай багийн гишүүдтэй байх
  • Олон улсын төсөл /НҮБ -ын Монгол улсад хэрэгжүүлж буй төслүүд/ дээр аудит хийж байсан туршлагатай  бол давуу тал болно.

Эдгээр шаардлагыг хангаж буй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Сонгон шалгаруулалт

 Сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу харьцуулалтын аргаар хийнэ. Дээрх шаардлагуудыг хангаж байгаа хуулийн этгээд нь дараах материалыг бүрдүүлсэн байна.  

 Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар;
  • Татварын тодорхойлолт;
  • Нийгмийн даатгалын тодорхойлолт;
  • Гүйцэтгэсэн адил төсөөтэй зөвлөх үйлчилгээний мэдээлэл /сүүлийн 3 жилээр/;
  • Үндсэн ажилтны анкет, боловсрол, мэргэшлийн гэрчилгээний хуулбар;
  • Санхүүгийн тайлан /сүүлийн 1 жилээр/;
  • Аудитын үйл ажиллагааг гүйцэтгэх үнийн санал.

 Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн төслийн захиргааны ажилтан Д.Ижилцэцэгт 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан  хуулийн этгээдтэй эргэн холбогдохыг анхаарна уу.

 Жич: Өргөдлийг цаасан болон цахим хэлбэрээр хүлээж авна.

 Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот - 14191,

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, 202-203 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв

Утас: 7000-0743, 7000-0744





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ