УАНСангийн итгэмжлэгдсэн байгууллагуудтай дугуй ширээний уулзалт зохион байгууллаа

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-3-25
4122

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв хамтран Уур амьсгалын ногоон сангийн магадлан итгэмжлэл авсан олон улсын болон үндэсний байгууллагуудтай дугуй ширээний уулзалт, хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

 Тус арга хэмжээгээр Монгол Улсад Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн талаарх мэдээлэл, өөр өөрсдийн туршлага, сургамжаас хуваалцаж мөн цаашдын хамтын ажиллагааны цар хүрээ, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох чиглэлээр нээлттэй санал солилцлоо. Улмаар төр, олон улс болон хувийн хэвшлийн байгууллагууд тогтвортой хөгжлийн бий болгоход олон төрлийн саад бэрхшээлийг авчирч буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хэрхэн оновчтойгоор шийдвэрлэх, хамтын ажиллагааг хэрхэн сайжруулан ил тод болгох хүрээнд хэлэлцүүлгийг өрнүүллээ.

 Энэ удаагийн дугуй шинээрийн хэлэлцүүлэгт Байгаль орчин аялал жуулчлалын яамны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам, Уур амьсгалын судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал Б.Ерөөлт, Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагч Доктор З.Батжаргал болон ХасБанк, Худалдаа Хөгжлийн Банк, Дэлхийн банк, Олон Улсын Санхүүгийн Корпораци, НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөр, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, ЖАЙКА, КОЙКА, Германаы олон улсын хамтын ажиллагааны байгуулллага (GIZ), Даян дэлхийн ногоон өсөлтийн байгууллага (GGGI), Азийн сан зэрэг байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцов.

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ