Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ /  2021-10-5
644

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна. 

Монгол улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцод нэгдэн орж 1993 онд соёрхон баталсан. Конвенцын 4 дүгээр зүйлд заасан ёсоор Конвенцод оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ үүргийг тогтвортойгоор биелүүлэх, ил тодоор тайлагнах ажлын хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр “Монгол улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэлийг боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын тайлан-илтгэл боловсруулах төсөл”-ийг БОАЖЯ-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. УАӨСХАТ нь уур амьсгалын нөхцөл байдал, өөрчлөлтийн чиглэлээр эдийн засаг, нийгмийн салбар дамнасан олон улсын дэмжлэг, санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд холбогдох тайлан илтгэл гаргах, тэдгээртэй холбоо бүхий бусад үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зангидан зохицуулах, олон улсын байгууллагатай ажиллах мэргэжлийн албаны үүрэг гүйцэтгэх чадвар бүхий төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм.

Ажлын байрны зорилго:

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан нь:

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах
  2. Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах
  3. Төслийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж энэхүү ажлын байрны үндсэн зорилго оршино.  

Шууд удирдлага:

  1. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, төслийн захирал
  2. Төслийн Шинжлэх ухаан, арга зүйн зөвлөх
  3. Төслийн зохицуулагч

Үүрэг, хариуцлага

Ажилтан нь дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн нийгэм, эдийн засаг, байгаль орчны бодлого, арга хэмжээтэй уялдуулан мэдээлэл цуглуулах
  2. Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлийн технологийн хэрэгцээний үнэлгээ хийх
  3. Монгол улсын системт ажиглалтын тогтолцоонд дүн шинжилгээ хийх
  4. Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах, боловсрол мэдлэгийг дээшлүүлэх, тэдгээр арга ажиллагааг тодорхойлох
  5. Уур амьсгалын өөрчлөлтийг үндэсний болон салбарын хөгжилд нэгтгэхэд жендер, хариу арга хэмжээний талаарх мэдээллийг эмхэтгэх
  6. Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх мэдлэг, мэдээллийг түгээх болон чадавх бэхжүүлэх талаар суурь үнэлгээ хийх
  7. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэж буй үнэлгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн чанарыг хянаж, мэргэжлийн санал зөвлөмж өгч ажиллах
  8. Төслийн нэгжийг шаардлагатай тохиолдолд төлөөлж хариуцаж буй ажил үүргийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөх, чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээг үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулах;

 Тавигдах шаардлага

  • Байгалийн шинжлэх ухаан, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ гурав (3) - аас доошгүй жил ажилласан байх
  • Байгаль орчин, тогтвортой хөгжлийн үндсэн зорилго, зорилтуудыг хангах чиглэлээр судалгаа хийсэн туршлагатай бол давуу тал болно.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, тогтвортой хөгжил, олон нийтийг мэдлэг мэдээллээр хангах олон улсын санал санаачилгуудын талаар мэдлэгтэй байх,
  • Төр, олон улсын байгууллага болон судалгааны байгууллагуудтай хамтарч ажилласан ба мэдээлэл дамжуулах, мэргэжлийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай байх
  • Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга болоод харилцааны ёс зүйн мэдлэг, чадвартай байх
  • Ажлын байрны ёс зүйг эрхэмлэж баг хамт олонтой нийцтэй ажиллах, санаачилга, идэвх оролцоотой, төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, гүйцэтгэлийг төлөвлөсөн цаг хугацаанд нийлүүлэх, бусдыг идэвхжүүлэх, бусдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх чадвартай байх
  • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

 Гарах үр дүн:

  1. УАӨСХАТ-ийн ерөнхий үйл ажиллагааны хүрээнд
    • Зорилго, ажлын төлөвлөгөө гаргахын тулд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн, уялдаа бүхий төлөвлөгөө боловсруулах талаар удирдлага, зөвлөхүүд болон УАӨСХАТ дээр хэрэгжиж буй бусад төслүүдийн багтай зөвлөлдсөн байна.
    • Өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг харгалзан дасан зохицож шаардлагатай үед эрсдэл, болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөө боловсруулан танилцуулсан байна.
    • Саад бэрхшээлийг үл харгалзан үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэх, тууштай ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон байна.

 

  1. “Монгол улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендер бүлгийг боловсруулах үйл ажиллагааны хүрээнд
  • Мэдээлэл цуглуулж, холбогдох талуудтай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж түүнээс бий болсон стратегийн төлөвлөгөөг тайланд тусгасан байна.
  • Холбогдох талуудаар хэлэлцүүлж, түүнээс гарсан санал зөвлөмжид үндэслэн тайлан илтгэл боловсруулсан байна.
  • Холбогдох талуудаар хэлэлцүүлж, түүнээс гарсан санал зөвлөмжид үндэслэн системт ажиглалтын асуудалд дүн шинжилгээ хийн тайлан илтгэлд тусгасан байна.
  • Холбогдох байгууллагатай нягт уялдаатай хамтран ажиллаж, хөтөлбөр, стратегиар дамжуулан боловсролын сургалтын хөтөлбөрт уур амьсгалын өөрчлөлтийн асуудал, техникийн болон байгууллагын гишүүдийн чадавхыг бэхжүүлэх үзэл баримтлалтай танилцуулах, сурталчлах материалыг боловсруулж түгээсэн байна. Түүнчлэн, Уур амсьгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн веб хуудсыг олон нийтэд сурталчлах, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээ мэдээлэл нийтлэн оруулсан байна.
  • Холбогдох талуудаар хэлэлцүүлж, түүнээс гарсан санал зөвлөмжид үндэслэн үндэсний болон салбарын хөгжилд нэгтгэхэд жендер, хариу арга хэмжээний талаарх мэдээллийг эмхэтгэн тайлан илтгэлд тусгасан байна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх (өнгөрсөн хугацаанд хийсэн болон цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар) тайлан, зөвлөмж боловсруулж, тайлан илтгэлүүдэд тусгасан байна.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, тайлан илтгэлийн гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж мэргэжлийн санал, зөвлөмжийг өгч ажилласан байна.

 

  1. Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үйл ажиллагааны хүрээнд
  • Уур амьсгалын өөрчлөлт, цаг уур, байгаль орчин, тогтвортой хөгжлийн сэдэвт мэдээ мэдээллийг бэлтгэж нийгмийн сүлжээний тодорхой платформуудыг ашиглаж олон нийтийг тогтмол мэдээллээр хангасан байна.
  • Цаг үеийн шаардлагаар гарч ирэх удирдлагаас өгсөн үүрэгт ажлыг цаг тухайд гүйцэтгэж багийн гишүүн болж ажилласан байна.

 Бүрдүүлэх материалууд:

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал;
  • Дэлгэрэнгүй анкет CV;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia цахим хуудасны иргэний үнэмлэхийн лавлагаа байж болно.);
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан);
  • Ажил олгогч эсхүл удирдагч багшийн тодорхойлох захидал – 2;
  • Хэлний чадварыг баталгаажуулах материал эсхүл сертификат хавсаргах (Англи хэл дээр боловсруулсан материалыг хавсаргаж болно.);
  • Мэргэшлийн сургалтад хамрагдсан сертификат (Хамрагдсан тохиолдолд);

 

Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн ажилтан Д.Ижилцэцэгт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 Шалгаруулалтын явц:

Шаардлага хангасан ажилд горилогчдоос шалгаруулалт явуулахдаа ирүүлсэн материалд үнэлгээ хийх, ярилцлага хийх, шаардлагатай тохиолдолд дасгал ажиллуулна.

 Жич:

  1. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
  2. Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

 Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот - 14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв,

202 тоот

Утас: 70000744, 95956115

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ