Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2021-10-5
4308

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.

Ерөнхий танилцуулга

Монгол улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцод нэгдэн орж 1993 онд соёрхон баталсан. Конвенцын 4 дүгээр зүйлд заасан ёсоор Конвенцод оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ үүргийн хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр “Монгол улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэлийг боловсруулах, Үндэсний 2 жил тутмын тайлан-илтгэл боловсруулах төсөл”-ийг эхлүүлээд байна. Түүнчлэн Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцыг хэрэгжүүлэхэд хөгжиж буй орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлэх болон техник арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор Уур амьсгалын ногоон сан 2010 онд байгуулагдсан бөгөөд Монгол улс тус сантай идэвхтэй хамтран ажиллаж уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан шийдвэрлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Ажлын байрны зорилго:

Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч нь

  1. Монгол Улсын Засгийн газар, Уур амьсгалын ногоон сан хоорондын хамтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомж, журмын дагуу зохион байгуулж төр, хувийн хэвшил, мэргэжлийн, иргэний нийгмийн болон олон улсын байгууллага хоорондын уялдааг ханган ажиллах
  2. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах болоод хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү ажлын байрны үндсэн зорилго оршино.

Шууд удирдлага:

  1. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, төслийн захирал
  2. Төслийн Шинжлэх ухаан, арга зүйн зөвлөх
  3. Төслийн зохицуулагч

Үүрэг, хариуцлага

Ажилтан нь дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

  1. Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах журмын хэрэгжилтийг хангах үүнд, УАНС-аар итгэмжлэгдэх хүсэлт болоод бүрэн хэмжээний төсөл, хөтөлбөрийн баримт бичгийг Үндэсний зохицуулах хороогоор хэлэлцүүлж улмаар тухайн төсөл, хөтөлбөрийг дэмжсэн албан бичгийг олгохтой холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах;
  2. Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, төсөл, хөтөлбөрийн саналыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг олон талт оролцоонд тулгуурлан зохион байгуулах;
  3. Үндэсний зохицуулагчийн ажил үүрэг, олон талт оролцоо болон салбар хоорондын зохицуулалт, хамтын ажиллагаанд тулгарч буй саад бэрхшээлийг тодорхойлж улмаар авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрэмбэлэн техникийн туслалцааны төслийн саналыг боловсруулан, хэрэгжүүлэх;
  4. Уур амьсгалын санхүүжилт, Уур амьсгалын ногоон сангийн талаарх мэдлэг мэдээллийг хэвлэмэл болон цахимаар олон нийтэд түгээн, оролцогч талуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч, сургалт семинарыг зохион байгуулах;
  5. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын ногоон сан болон төр, хувийн хэвшил болоод бусад олон талт оролцогч талуудтай мэргэжлийн харилцааг бэхжүүлж олон талт хамтын ажиллагааг зохицуулан ажиллах;
  6. Уур амьсгалын ногоон сангийн Үндэсний зохицуулагчийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх болон бусад цаг үеийн хэрэгцээ шаардлагаар урган гарах бусад ажил үүргийг гүйцэтгэх.
  7. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэж буй үнэлгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн чанарыг хянаж, мэргэжлийн санал зөвлөмж өгч ажиллах;
  8. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх олон талт болон хоёр талт хамтын ажиллагааны уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрийн саналыг боловсруулах чиглэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх;
  9. Уур амьсгалын үндэсний хороо, Мэргэжлийн зөвлөл болон холбогдох бусад талуудыг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн судалгаа, үнэлгээний сүүлийн үеийн тайлан, мэдээллээр ханган тэдгээрийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх;
  10. Уур амьсгалын өөрчлөлтийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг шаардлагатай тохиолдолд төлөөлж хариуцаж буй ажил үүргийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөх, чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээг үндэсний болон орон нутгийн түвшинд удирдан зохион байгуулах;

 Тавигдах шаардлага

  • Уур амьсгалын өөрчлөлт болон байгаль орчин, эдийн засаг, санхүү, тогтвортой хөгжил, олон улсын харилцаа болон холбогдох бусад чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй,
  • Мэргэжлээрээ тав (5) - аас доошгүй жил ажилласан байх;
  • Уур амьсгалын санхүүжилт, олон улсын төсөл хөтөлбөр болон удирдан зохион байгуулах, олон улсын төсөл боловсруулах чиглэлээр туршлагатай бол давуу тал болно.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх НҮБ-ын суурь конвенц, түүнийг хэрэгжүүлэх санхүүгийн механизм болон олон улсын уур амьсгалын сангууд, төслийн санхүүжилтийн талаар өргөн хүрээний мэдлэгтэй байх,
  • Төрийн байгууллага, олон улсын байгууллага болон орон нутаг, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилласан ба мэргэжлийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай байх,
  • Олон улсын байгууллага, хандивлагч орноос Монгол Улсын Засгийн газарт олгох буцалтгүй тусламжийг зохицуулах, эдгээр харилцааг зохицуулах холбогдох хууль, дүрэм журмын талаар мэдлэг туршлагатай байх,
  • Төсөл, үйл ажиллагааны хүрээнд худалдан авалт хийх талаар мэргэшсэн бол давуу тал болно.
  • Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга болоод харилцааны ёс зүйн мэдлэг, чадвартай байх,
  • Ажлын байрны ёс зүйг эрхэмлэж баг хамт олонтой эвтэй, нийцтэй ажиллах,
  • Санаачилгатай, идэвх оролцоотой, төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, гүйцэтгэлийг төлөвлөсөн цаг хугацаанд нийлүүлэх, манлайлах, бусдыг идэвхжүүлэх, зөрчлийг зохицуулах, бусдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх чадвартай байх.
  • Ажлын ачааллыг зөв зохицуулах, цагийг оновчтой хуваарилж, үр дүнтэй ашиглаж, өөрийн гүйцэтгэлийг цаг хугацаа, үе шаттай харьцуулан хянах;
  • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

 

Гарах үр дүн:

  1. УАӨСХАТ-ийн ерөнхий үйл ажиллагааны хүрээнд

 Зорилго, ажлын төлөвлөгөө гаргахын тулд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн, уялдаа бүхий төлөвлөгөө боловсруулах талаар удирдлага, зөвлөхүүд болон УАӨСХАТ дээр хэрэгжиж буй бусад төслүүдийн багтай зөвлөлдсөн байна.

  • Өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг харгалзан дасан зохицож шаардлагатай үед эрсдэл, болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөө боловсруулан танилцуулсан байна.
  • Саад бэрхшээлийг үл харгалзан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, үр дүнд хүрэхийн төлөө тууштай ажиллаж, эрэлт хэрэгцээг удирдаж, үр дүнд хүрэхийн тулд тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон байна.
  • УАӨСХАТ дээр хэрэгжиж буй бусад төсөл, үйл ажиллагааны хэрэгжилтийг хангахад төвийн удирдлагад дэмжлэг үзүүлэх

 

  1. Уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааны хүрээнд
  • Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах журмын хэрэгжилт тогтворжин олон талт оролцогч талуудын мэдлэг мэдээлэл нэмэгдэж, мэдээллээр хангагдсан байна.
  • Уур амьсгалын ногоон сантай хамтран ажиллах журмын хэрэгжилт, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн үр дүн болоод зохион байгуулсан арга хэмжээний талаарх нэгдсэн тайланг боловсруулж холбогдох талуудад үйл ажиллагааны үр дүнг ил тод байдлаар тайлагнаж, мэдээллийг бэлтгэсэн байна.
  • Уур амьсгалын ногоон сангаас татан оруулсан санхүүжилтэд хяналт тавих тогтолцоо бэхжиж, төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнг шийдвэр гаргах үйл явцад ашиглах болоод цаашдын төсөл, хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтэд тусгах чиглэлээр БОАЖЯ болон бусад холбогдох талуудад зөвлөмж, тойм шинжилгээг өгч дэмжин ажилласан байна.
  • Уур амьсгалын ногоон сангийн үйл ажиллагааг олон нийтэд ил тод байдлаар тайлагнахад чиглэсэн мэдээллийн бүтээгдэхүүнүүдийг боловсруулсан байна.
  • Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр чадавх бэхжүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулж, чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулсан байна.
  • Уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын санхүүжилтийн чиглэлээр зохион байгуулсан уулзалт, сургалт, семинар болон бусад арга хэмжээний талаарх хуваарь, тэмдэглэлийг хөтөлсөн байна.
  • Уур амьсгалын үндэсний хороо болон Мэргэжлийн зөвлөлийн гишүүдийг мэдээллээр хангаж, холбогдох арга хэмжээ, үйл ажиллагааг зохион байгуулж ажилласан байна.

 

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах ажлын хүрээнд
  • НҮБУАӨСК-ын хэрэгжилтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, тайлан илтгэлийн гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж мэргэжлийн санал, зөвлөмжийг өгч ажилласан байна.
  • Цаг үеийн шаардлагаар гарч ирэх удирдлагаас өгсөн үүрэгт ажлыг цаг тухайд гүйцэтгэж багийн гишүүн болж ажилласан байна.

 

Бүрдүүлэх материалууд:

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал;
  • Дэлгэрэнгүй анкет CV;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia цахим хуудасны иргэний үнэмлэхийн лавлагаа байж болно.);
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  • Ажил олгогч эсхүл удирдагч багшийн тодорхойлох захидал – 2
  • Хэлний чадварыг баталгаажуулах сертификат хавсаргах (Англи хэл дээр боловсруулсан материалыг хавсаргаж болно.)
  • Мэргэшлийн сургалтад хамрагдсан сертификат (Хамрагдсан тохиолдолд)

 

Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн ажилтан Д.Ижилцэцэгт 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

Шалгаруулалт:

Шаардлага хангасан ажилд горилогчдоос шалгаруулалт явуулахдаа ирүүлсэн материалд үнэлгээ хийх, ярилцлага хийх, шаардлагатай тохиолдолд дасгал ажиллуулна.

 Жич:

  1. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
  2. Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

 Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот -14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 202 тоот

Утас: 70000744, 95956115







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ