Хуульч сонгон шалгаруулах зар

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2021-8-24

Шалгаруулалт явагдаж дууссан

7077

(Боломжит зарлах хугацаа: 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 12:00 цагаас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны 16:00 цаг хүртэл)

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий хуульчийн богино хугацааны ажлын байранд сонгон шалгаруулж авна.

Ажлын зорилго, хамрах хүрээ

Хуульч нь Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн удирдлагад өдөр тутмын үйл ажиллагааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухайл хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль, Олон улсын гэрээний тухай хууль, Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хууль болон холбогдох хууль, дүрэм журмын хүрээнд удирдан зохион байгуулах, зохицуулах, үйл ажиллагаанд хяналт тавихад дэмжлэг үзүүлэх, зөвлөмж өгөх, байгууллагын ойрын хугацааны үйл ажиллагааг тасралтгүй явуулахад шаардагдах дүрэм, зохицуулалтыг боловсруулахад уг түр ажлын байрны зорилго оршино. Дээрх үндсэн зорилгын хүрээнд дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

  1. Төрийн өмчит хуулийн этгээдэд хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд үйл ажиллагааг жигд, тасралтгүй, хуулийн хүрээнд явуулах үндэс суурийг аливаа журам, зохицуулалтын хүрээнд тодорхойлох, шаардлагатай журам, зохицуулалт, шийдвэрийн төслийг боловсруулж танилцуулах,
  2. Гадаадын тусламж авах, зарцуулах, удирдах, бүртгэх, тайлагнах журмын хүрээнд олон улсын хамтын нийгэмлэг, донор байгуулллагуудтай хамтран төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжит зохицуулалтыг Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд уялдуулах гарц гаргалгааг тодорхойлох,
  3. “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын батлагдсан орон тооны ажилчидтай байгуулах хөдөлмөрийн гэрээний төслийг бэлдэх, төвийн үндсэн үйл ажиллагаа болон төвийн доор хэрэгжих төслийн үйл ажиллагааны хүрээнд хийгдэх ажил гүйцэтгэх болон худалдан авалтын гэрээний төслийг боловсруулах,
  4. Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын тушаал, шийдвэрийн эрх зүйн үндсийг тодорхойлж, зөвлөмж гаргах зэрэг болно.

 

Хүлээгдэж буй үр дүн

  • Байгууллагын үйл ажиллагааг өдөр тутамд зохион байгуулахад тулгарч буй хууль, эрхзүйн зохицуулалттай холбоотой бэрхшээлүүдийн шийдэл тодорхой болсон байна.
  • Шийдвэрийн болон журмын төслүүдийг боловсруулсан байна.
  • Цаашид анхаарах санал, зөвлөмж гарсан байна.
  • Бусад

 

Ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

  • Дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй бол давуу тал болно.
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх,
  • Эрх зүйн баримт бичиг боловсруулах, зөвлөмж өгөх, дүрэм, журам боловсруулах, хууль зүйн дүгнэлт гаргах, хууль хяналтын байгууллагад үйлдвэрийн газрыг төлөөлөн оролцох чадвартай байх,
  • Компьютерын хэрэглээний программ дээр ажиллах чадварыг эзэмшсэн байх, 
  • Англи хэлний зохих мэдлэгтэй бол давуу тал болно.
  • Багаар ажиллах, ачаалал даах чадвартай байх, 
  • Зохион байгуулах, төлөвлөх, тайлагнах, илтгэх ур чадвар сайтай, идэвх санаачилгатай, бүтээлч сэтгэлгээтэй байх

 Сонгон шалгаруулалт

Бүрдүүлэх материалын жагсаалт:

  1. Ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал
  2. Дэлгэрэнгүй анкет (CV)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Хуульчийн гэрчилгээний хуулбар, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, дипломын хуулбар (нотариатаар баталгаажуулсан байна)
  5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар эсвэл E-Mongolia-аас авсан НДШ төлсөн баримт

Битүүмжилсэн сонгон шалгаруулалтын материалыг /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ бүртгэлийн хугацаанд “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв” ТӨААТҮГ-ын төслийн захиргааны ажилтан Д.Ижилцэцэг 202 тоот өрөөнд хүлээн авна. Сонгон шалгаруулалтад оролцохдоо бичиг баримтаа эх хувиар нь авч ирнэ. Тухайлбал: Иргэний үнэмлэх, диплом, мэргэжлийн үнэмлэх. Бусад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй тул анхаарна уу.

Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу. Жич: Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

 

Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот - 14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, 202-205 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв

Утас: 7000-0744, 95956115





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ