МУ-ын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх "Эх дэлхий, ургамал амьтан, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлнэ" хэмээлээ

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2021-6-26
7026

Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн тангараг өргөх ёслол Баасан гарагт Төрийн ордны Их танхимд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолын үеэр ард иргэдэд хандан үг хэлэхдээ “Эх дэлхий, ургамал амьтан, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалах явдлыг бүх нийтийн үйлс болгон өрнүүлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, хөрс, ус, агаарын бохирдол, уул уурхай үйдвэржилтээс бий болсон байгалийн доройтлыг нөхөн сэргээх зэрэг экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах идэвх санаачилгыг төрийн бодлогын цөм, түмэн олны үйл хэрэг болгох нь зүйтэй хэмээн үзнэ” гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаа Хүрэлсүх





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ