“Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинар зохион байгуулагдлаа

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-11-29
5354

  

 Байгаль орчин, уур амьсгалын сан, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран “Уур амьсгалын мониторинг, эрэлт хэрэгцээ, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт семинарыг Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа Үндэсний эрх бүхий байгууллагын чадавхийг бэхжүүлэх бэлэн байдлын дэмжлэг төслийн дэмжлэгтэйгээр 2018 оны 11 дүгээр сарын 27-нд зохион байгууллаа.

       Семинарт тавигдсан илтгэлүүд:

  • ЦУОШГ-ын Улсын сүлжээ, уур амьсгалын үйлчилгээний хэлтсийн дарга Д.Уламбаяр  - “Цаг уурын мониторинг, мэдээлэл үйлчилгээ”
  • ЦУОШГ-ын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр - “Орчны чанарын хяналт шинжилгээ, мэдээлэл үйлчилгээ”
  • УЦУОСМХ-ийн Эрдэм шинжилгээний ажилтан Г.Даваа - “Гадаргын усны мониторинг, мэдээлэл үйлчилгээ”
  • ЦУОШГ-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал - “Цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцоо, хөгжлийн хандлага”
  • УЦУОСМХ-ийн Уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн судалгааны хэлтсийн дарга П.Гомболүүдэв - “Уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага”  
  • Байгаль орчин, уур амьсгалын сангийн зөвлөх З.Батжаргал - “Олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа, боломж” сэдэвт илтгэлүүд тус тус тавигдан, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өгч, санал бодлоо солилцлоо.

     Энэхүү семинараар Монгол орны цаг уур, орчны чанарын хяналт, цаг агаарын урьдчилан мэдээлэх тогтолцооны өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудлууд болон уур амьсгалын өөрчлөлтийн төлөв ба ирээдүйн хандлага зэрэг нилээн өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ.

     Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн нийтийн тулгамдсан асуудал бөгөөд хөгжиж буй улс орнууд, тэр дундаа Монгол улсын хувьд уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход бодит хүндрэл бэрхшээлүүд тулгарсаар байна. Эдгээр бэрхшээлүүдийг шийдэх арга зам болон цаг үеийн байдлыг нээлттэй хэлэлцсэн, цаашдын хамтын ажиллагаа өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ