Залуучууд СОР 24 Бага хуралд дуу хоолойгоо хүргэлээ

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-12-13
3807

Катовице хотын Силесиа Их сургуулийн оюутан, хурлын залуу оролцогч Тереза Баждол “Одоо залуу үе дуу хоолойгоо хүргэх цаг, бидэнд тийм эрх бий” гэж хэллээ.

Жил болгон зохион байгууллагддаг тус хуралд дэлхийн өнцөг булан бүрээс хүүхэд залуучуудын төлөөлөл болж маш олон залуучууд ирж оролцдог билээ. Тэд санал санаачлага дэвшүүлж, бусад төлөөлөгчдийг уриалж, явц дундын ажлуудтай танилцаж, хурлын хажуугаар болох арга хэмжээнүүдэд оролцож, мөн өөрсдөө тусгай арга хэмжээнүүд зохион байгуулж, бусадтай харилцаа холбоо тогтоох зэрэг олон зүйлсийг хийж амжуулдаг. Зарим залуу төлөөлөгчид өөрсдийн орны элч төлөөлөгчдийг хэлэлцээрт ороход нь туслан дэмжиж ажилдаг байна.

Залуу төлөөлөгч Моника Скадборг хэлэхдээ “Бидний өмнө тулгараад буй уур амьсгалын ийм том өөрчлөлтийн асуудалтай иргэний нийгмийн зүгээс шийдвэрлэх нь зөв гарц юм” гэлээ. Түүний эх нутаг болох Дани улсад залуучууд Парламентын өмнө долоо хоногийн Пүрэв гараг бүр уур амьсгалын талаар дорвитой арга хэмжээ авахыг шаардан жагсацгаадаг байна. Магадгүй өнгөрсөн намрын Швед улсад болсон 15 настай Грета Тунбергийн Стокхолм дахь Парламентийн өмнө сургуулиасаа шууд очиж уур амьсгалын талаар арга хэмжээ авахыг шаардан 3 долоо хоног жагсаж, улмаар бодлого боловсруулагч нарын анхаарлыг татаж чадсан туршлага эдгээр хүүхэд залуучуудад итгэл үнэмшил өгсөн гэлтэй.

Грета Тунбергийн дуу хоолой нь “Уур амьсгалын төлөө би сургуульдаа жагсаал хийж байна” гэж байсан. Түүний видео бичлэг НҮБ-ын Ерөнхий Нарийн бичиг Антонио Гутеррас болон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Гүйцэтгэх Нарийн бичиг Патришиа Эспиноса нарын ширээн дээр байх бөгөөд энэхүү бичлэгээр насанд хүрэгчдийг уур амьсгалын төлөө яаралтай арга хэмжээ авахыг уриалж, 250000 гаруй хүмүүс цахимаар үзсэн байлаа.

Залуучууд COP24 Бага хурал болохоос хоёр өдрийн өмнө Силесиа Их сургууль дээр Залуучуудын Бага хурлыг зохион байгуулж, тус хурлаас гарсан шийдвэр, үр дүнг G77-ын даргад, Хятадын хэлэлцээрийн багт гардууллаа. Уг хурлын төлөөлөгчид хүүхэд залуучуудын төлөөллийг бүрэн дүүрэн сонслоо.

G77-ын төлөөлөгч, Египт улсаас оролцогч Мохамед Фоуад болон Хятад улсаас оролцож буй төлөөлөгчид бага хулын тайланг гардан авч “Та нар шиг хүмүүс дипломатч болон хурлын бусад төлөөлөгчдыг байх байранд нь аваачиж чаддаг” гэж хэлэв.

2013 онд тухайн үеийн Ерөнхий нарийн бичиг Бан Ки-мүүн Залуучуудын Төлөөлөгчийн газрыг байгуулсан билээ. Өнөөгийн Ерөнхий нарийн бичиг тус хурлын хөтөлбөрт уур амьсгал, хүүхэд залуучуудын асуудлыг нэн дээгүүр тавьсан байна.

COP24 хуралд оролцогч залуучууд идэвхтэй, цэгцтэй байж өөрсдөөрөө бардамнах хүсэлгүй байсан. Нийт 8 залуус тус хуралд оролцсоноос Жамайка болон АНУ-ын оролцогчид “уур амьсгалын төлөө алхам хийх нь” сэдвээр илтгэл тавьж, “Бид үр дүнг харж байгаа ч, бид яг хэрэгтэй гэсэн үйл ажиллагааг харахгүй байна,”гэж хэллээ.

Уганда улсын оролцогч Мариа Аума “Бид тууштай зогсож, өмнөх үе маань хариуцлагатай байж чадаагүй шиг биш, харин өнөөгийн хариуцлагатай насанд хүрсэн хүн байх хэрэгтэй байна” гэлээ.

2015 онд Парис хотноо, дэлхийн дулаарлыг дунджаар 2 гардуст байлгаж, улмаар 1.5 градус дотор барих зорилт тавьсан юм. Тэд өнөөдрийн COP24-ыг Парисын Хэлэлцээрийн Ажлын Хөтөлбөр хэмээн нэрлэж тус хэлэлцээрийн хэрэгжүүлэлтийн зааварчилгаа, гарын авлагыг боловсруулах эцсийн хугацаа гэж заасан байгаа.

Тус хурлыг зохион байгуулж буй Польш улсын төлөөлөгч хүүхэд залуучуудын тууштай байдал, оролцоог үнэлж, Парисын Хэлэлцээрийн хэрэгжилтийн зааварчилгааг боловсруулж, хэлэлцэх ажилд хувь нэмрээ оруулан тус болохыг хүслээ.

COP24 -ын Ерөнхийлөгчийн албаны иргэний нийгмийн асуудлыг хариуцагч Карол Темплин хэлэхдээ “Та бүхэнд дуу хоолой байна, тиймээс улс төрийн хэлэлцээрт нөлөөлөх боломж байгаа шүү” гэдгийг онцлов.

YOUNGO байгууллагын зүгээс үе үеийнхний дунд хэлэлцүүлгийг НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлт, НҮБ-ын Залуучуудын Төлөөлөгчийн газартай хамтарч зохион байгууллаа. Энэ арга хэмжээний гол зорилго бол залуучуудыг засгийн газар хоорондын уулзалт хуралдаанд оролцуулж, гол төлөөлөгч нартай хамтарч ажилуулахад оршиж байсан.

Залуучууд чухал санааг мөсөн оргилоос дэвшүүллээ

Дэлхийн өнцөг булан бүрээс залуучууд маш чухал санаануудыг илгээсэн юм. Тэр нь Парисын Хэлэлцээрийн 1.5 градуст хүрч ажиллахыг улс орнуудад уриалж, эдгээр санаануудаа 125000 ил захидлаар илэрхийлж, тэр бүх ил захидлуудыг Швецарь улсын Алец мөсөн оргилд өрж тавьсан болно.

Уур амьсгалыг уран зургаар илэрхийлэх ил захидалд сургуулиудыг урьсан. Тэр бүгдийг нэгтгээд, мөсөн оргилд хүргэж, дэлхий нийтээрээ харах боломжыг нээсэн юм. Энэхүү хичээл зүтгэлийг хэвлэл мэдээллийнхэн их онцолж, удахгүй Геннесийн номонд орно гэж уг ажлыг санаачлагч Швейцарийн Хөгжлийн Агентлагын Зохицуулагч хэллээ. Төлөвлөгөө ёсоор бол эдгээр ил захидлуудыг дуудлага худалдаанд оруулж орологоор нь мод тарих юм.

Шагнал гардуулах ёслол – Уур амьсгалын талаар дэлхийн хүүхэд залуучуудын видео уралдаан

Хүүхэд залуучууд, Ирээдүй хойч үеийн өдрийн хаалтын үеэр маш олон хүн цугласан бөгөөд Пүрэв гарагийн COP24 Үйл ажиллагааны Өрөөнд Уур амьсгалын талаар зохион байгуулагдсан 2018 оны Дэлхийн залуучуудын видео бичлэгийн уралдааны ялагч нарт шагнал гардуулснаар өндөрлөлөө.

Энэтхэг улсаас Викас Яадав “Ногоон байгаль эх дэлхийд ээлтэй ажил” сэдвийн хүрээнд шагналын байр эзэлж, Мексик улсаас Андриа Софиа Росалес Вега “Хариуцлагатай үйлдвэрлэл болон хэрэглээ” сэдвийн хүрээнд шагналт байранд орсон юм.

Тус уралдаанд Азербайджан, Еэмэн гээд 100 гаруй орноос 18-30 насны залуучууд оролцож 300 гаруй видео бичлэг илгээсэн байна.

Бертранд Пиккард нь нарны эрчмийн онгоцоор дэлхийг зогсолтгүй тойрон аялснаараа алдартай бөгөөд уур амьсгалын төлөөх идэвхтэй зүтгэлтэн билээ. Пиккард “сөрөг мэдээ цацахаасаа илүүтэй шийдэл, боломжын талаар өгүүлэх нь илүү үр дүнтэй байдаг” гэж хэлэв. Тэрээр “энэ бол хүмүүст юу хийх ёстойг нь хэлээд байгаа асуудал биш, харин бид энд шийдэл ярилцахаар цуглаад байна. Бид дан бэрхшээл, асуудлуудыг ярих биш, мэдэхгүй зүйлсээсээ айх айдас биш, харин хүний ур чадвар, бүтээх боломжыг ярих нь чухал байна” гэлээ.

5 дугаар сард Германы Бонн хотноо улс орнууд хуран чуулж Уур амьсгалын чадавхжуулалтын ажлын шийдвэр гарч хүүхэд залуучуудыг уур амьсгалын талаар мэдлэгжүүлэх, чадавхжуулах сургалтуудыг зохион байгуулахыг Нарийн бичгийн албанаас хүссэн юм. Энэхүү шийдвэрийг Парисын Хэлэлцээрийн Ажлын Хөтөлбөрт оруулахаар шийдвэрлэлээ.

 

Эх сурвалж: United Nations Climate Change 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ