Малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамжийг дээшлүүлнэ


2020-11-18
1508

“Уур Амьсгалын Ногоон Сан”-гийн Төлөөлөн Удирдах Зөвлөл 2020 оны 11-р сарын 10 –нд  ээлжит  27 дугаар хурлаараа Монгол Улсад 23.1 сая долларын буцалтгүй тусламжийг “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” төслийг хэрэгжүүлэхэд зориулан олгох шийдвэр гаргалаа.

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 7 жилийн хугацаанд  хэрэгжих энэхүү төслийн үр шимийг уур амьсгалын өөрчлөлтөд эмзэг, эрсдэл бүхий  Монгол орны алслагдсан баруун болон зүүн бүсийн 4 аймгийн нийт 26,000 гаруй өрхийн 130,000 иргэн шууд хүртэх юм. Мөн нэмэлт 160,000 өрхийн 800,000 иргэн төслийн үр шимийг шууд бусаар  нэгэн адил хүртэх юм.

Энэхүү төсөл нь бэлчээрийн менежментийн сайн туршлагуудыг дэмжихэд шаардлагатай бодлогын өөрчлөлтүүдийг дэмжих, бодлогын шийдвэр гаргах, байгалийн нөөцийн менежментэд уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн төлөвийг харгалзан үзэх, малчдын уламжлалт хамтын ажиллагааг дэмжин, тогтвортой эх үүсвэрээс бэлтгэгдсэн мал аж ахуйн  бүтээгдэхүүн, тэдгээрийг мөшгөх шинэлэг технологийг нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ зах зах зээлд хүргэх боломжийг сайжруулах, ус, бэлчээрийн менежментийг сайжруулах, доройтолд орсон газар болон усны сав газрыг нөхөн сэргээх чиглэлээр ажиллах юм.







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ