Хөнгөвчилсөн нөхцлөөр батлах журам буюу SAP гэж юу вэ?

7069

Уур амьсгалын ногоон сан нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах болон дасан зохицох чиглэлийн даацтай, ач холбогдол ихтэй томоохон хэмжээний төслүүдийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажилладаг. Гэсэн хэдий ч зарим жижиг хэмжээний төсөл арга хэмжээнүүдийг Шууд хандалттай Итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан хялбарчилсан аргаар батлах хэрэгцээ шаардлага өндөр байсаар ирсэн. Үүний дагуу Уур Амьсгалын Ногоон Сангийн Удирдах зөвлөл шинэ аргачлал батлан гаргасан нь одоо хэрэгжиж буй Хөнгөвчилсөн нөхцлөөр батлах журмын (SAP) туршилтын систем юм.

Хөнгөвчилсөн нөхцлөөр батлах үйл явцын тухайд

 

2017 оны 10-р сард Удирдах зөвлөлийн 18-р хурлаар жижиг хэмжээний төсөл арга хэмжээний саналыг бэлтгэх, хянах, батлах, санхүүжүүлэх үйл явцуудад зарцуулагддаг цаг цаг хугацаа, хүчин чармайлтыг багасгаж хөнгөвчлөх зорилгоор SAP буюу Хөнгөвчиллсөн нөхцлөөр батлах журмыг боловсруулсан. 

Төсөл батлах үйл явц хоёр дахин хөнгөвчлөгдсөн гэж үзэж болно.

  1. Төслийн санал өгөх үйл явц илүү хялбар бөгөөд цөөн хуудастай маягт бөглөдөг болгосон. Төслийн үзэл баримтлалыг боловсруулах болон бүрэн хэмжээний санал боловсруулах бэлэн маягтай болсон.
  2. Тэдгээрийг хянах, батлах үйл явц цомхон болсон.

Дээрх хоёр хялбаршуулалтыг хийснээр төслийн үзэл баримтлал боловсруулалтаас хэрэгжүүлэлт хүртэл зарцуулагддаг цаг хугацаа хүчин чармайлтыг хэмнэж байгаа юм.

Тавигдах шаардлагууд

Дараах гурван шаардлагыг тухайн төсөл/хөтөлбөр хангаж байвал SAP буюу Хөнгөвчилсөн нөхцлөөр батлах журмын шаардлагыг хангаж байна гэж үзнэ. Үүнд:

  1. Тухайн төсөл/хөтөлбөрийн үр дүнг өргөжүүлж, түгээн дэлгэрүүлэх замаар нүүрстөрөгч багатай, дасан зохицох чадвартай хөгжлийн суурь өөрчлөлтийг бий болгох боломжтой эсэх;
  2. УАНС-аас хүсэж буй төслийн санхүүжилтийн дээд хэмжээ 10 сая ам.доллараас хэтрэхгүй байх; 
  3. Байгаль орчин, нийгмийн эрсдэл учруулах, нөлөөлөх байдал хамгийн бага болон огт сөрөг нөлөөгүй байх.

SAP төрөл бүрийн арга хэмжээг дэмжин ажиллах боломжтой бөгөөд дараах хэдэн жишээг дурдвал:

  • Гамшгаас урьдчилан сэргийлэх болон бусад төрлийн мониторингийн систем
  • Өрхийн хэрэглээний буюу борооны ус хуримтлуулах, жижиг оврын сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжүүд санхүүжүүлэх
  • Хөдөөгийн болон хот суурин газрын хэрэгцээнд нийцсэн нийтийн усан хангамж, ус зайлуулах байгууламж, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хөдөө аж ахуйн төслүүд гэх мэт.

Ямарваа нэг эрсдэл учруулдаг нь нэгэнт батлагдсан, нэмэлт мэдээлэл, хянан магадлагаа шаардсан эсвэл холбоотой байгууллагуудаас дэлгэрэнгүй тодорхойлолт мэдээлэл авч зөвлөлдөх шаардлага бүхий төсөл хөтөлбөрүүдийг уг журамд хамруулах боломжгүй болно. Дээр дурдсан эрсдэл бүхий үйл ажиллагаануудад дараах нөхцлүүдийг хамруулж болно. Үүнд: Нутгийн уугуул иргэдийг нүүлгэн шилжүүлэх нөхцөл байдалд хүргэх, тусгай хамгаалалттай болон соёлын өв бүхий нутаг дэвсгэрт хэрэгжих, хог хаягдал үүсгэдэг, олон нийтийн эрүүл мэнд нөлөөлөх, хил дамнасан аливаа төсөл арга хэмжээнүүдийг хамруулах боломжгүй юм.   Цаашид Шууд хандалт бүхий Итгэмжлэгдсэн байгууллагууд SAP төслийн багцын 50-иас доошгүй хувийг бүрдүүлнэ.

Хэрхэн хэрэгждэг вэ?

Шууд хандалт бүхий байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс дээр заасан шаардлагуудыг бүрэн хангаж буй аливаа төсөл хөтөлбөрийг Итгэмжлэгдсэн байгууллагуудаар дамжуулан илгээнэ. Төслийн үзэл баримтлалыг мөн Үндэсний эрх бүхий байгууллага, Үндэсний зохицуулагчаар дамжуулан илгээж болно. Төслийн саналыг хүлээж авах үйл явц дараах дарааллын дагуу байна. 

Төслийн санал илгээх нь

  • Итгэмжлэгдсэн байгууллага эсвэл Үндэсний эрх бүхий байгууллагаар төслийн үзэл баримтлалыг SAP concept note template буюу бэлэн маягтын дагуу боловсруулан Байгаль орчин, нийгмийн аюулгүй байдлын хяналтын хуудсыг бөглөнө. Энэ бол зайлшгүй хийгдэх алхам.
  • УАНС-ын Нарийн бичгийн дарга нарын газар хүлээн авмагцаа эрсдэлийн категорийн дагуу үнэлээд SAP төслийн шаардлагыг хангаж буй эсэх талаар Итгэмжлэгдсэн байгууллага эсвэл Үндэсний эрх бүхий байгууллагад эргэн мэдэгдэнэ.
  • Итгэмжлэгдсэн байгууллага Төслийн дэлгэрэнгүй саналаа SAP Funding proposal template буюу төслийн санхүүжилтийн маягтын дагуу бэлтгэн боловсруулна.

Төслийн саналыг хянах нь

  • УАНС-ын Нарийн бичгийн дарга нарын газраас Төслийн саналыг хавсралтуудын хамт хянах бөгөөд Хараат бус техникийн зөвлөл мөн хянаж ажилладаг.
  • Төслийн саналд тусгасан арга хэмжээнүүдийг SAP төслийн шаардлагад нийцэж буй эсэхийг нэг бүрчлэн харж үнэлдэг.

УЗ батлах нь

  • Одоогийн байдлаар Удирдах зөвлөл төслийн саналуудыг тогтмол хуралдааныхаа үеэр авч хэлэлцэж байна.

Батлагдсаны дараа

  • УАНС-гийн Нарийн бичгийн дарга нарын газраас төсөл батлагдсаны дараах үйл явцыг аль болох түргэсгэн ажилладаг.

Хэрэгжилт

  • Төслийн хэрэгжилтийн бүхий л үйл явцад УАНС-гийн хяналт тогтмол хийгдэх бөгөөд сангийн шаардлагыг ханган ажиллаж байгаа эсэхийг нарийн шалгадаг.

SAP буюу Хөнгөвчилсөн нөхцлөөр батлах журмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол энд дарна уу.

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ