Захиргааны хэлтсийн дарга шалгаруулж ажилд авна


2023-1-9
3991

УАӨСХАТ нь дараах ажлын байранд хэлтсийн дарга шалгаруулж авна.
Ажлын байр: Захиргааны хэлтсийн дарга
Ажлын байрны үндсэн зорилт:
Байгууллагын дүрмийн хүрээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын болон болон холбогдох тогтоол шийдвэрийг хангуулах, байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, захиргаа, хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх, байгууллагын төсвийг төлөвлөх, зарцуулахад хяналт тавих, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаанд хяналт тавих, тогтоол шийдвэрийн биелэлтийг хангуулах, байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулах, хяналт тавих, албан хаагчдын хөдөлмөр, нийгмийн харилцаа, сургалтын асуудлыг шийдвэрлэх, хамтын ажиллагааг өргөжүүлж бэхжүүлэх, байгууллагыг төлөөлж хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах, ажилчдын ажлын үр дүнг дүгнэх, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, удирдах зөвлөлийг байгуулах, хуралдуулах, хурлын болон ХШҮ-ий дүгнэлтүүдийг хэрэгжүүлэх, зохион байгуулах, архив, бичиг хэргийн үйл ажиллагааг эрхлэх, иргэд, ажилчид, байгууллагаас ирсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх, удирдлагыг шийдвэр гаргахад зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хүлээнэ.

Тавигдах шаардлага:
Төрийн захиргаа, бизнесийн удирдлага, эрх зүй, хуулийн мэргэжилтэй
Захиргаа болон удирдах албан тушаалд 5-с доошгүй жил үр бүтээлтэй ажилласан
Англи хэлний зохих мэдлэгтэй байвал зохино.

Хүсэлт, ажиллаж байсан газрын тодорхойлолт, намтар, дипломын хуулбарыг 2023 оны 1 сарын 23-ны дотор ccrccmongolia@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

Холбоо барих: 7000-0743,  7000-0744

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ