Зөвлөх сонгон шалгаруулах зарлал

Мэдээ, мэдээлэл   Арга хэмжээ, хурал чуулган
2021-10-18
3747

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисс (UNESCAP)-ын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн алба (SOENEA), Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөшүүрэг болгох нь” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн холбогдох материалаа ирүүлэхийг хүсье.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээний зорилго нь шинжлэх ухаан, технологи, инноваци (STI)-ийг тогтвортой хөгжилд хүрэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, тэсвэртэй чанарыг цогцлоох, нүүрстөрөгчийн саармаг шилжилтийг хурдасгах гол арга зам болгоход Зүүн хойд Азийн улс орнуудын хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилготой бөгөөд зүүн хойд азийн хотуудын шилдэг туршлагуудыг Улаанбаатар хотлд тунилцуулах, цаашид хамтын ажиллагааны эхлэлийг тавихад оршино.

 

  1. Гүйцэтгэх ажил:
  2. НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комисс болон Зүүн болон Зүүн хойд Азийн албанаас боловсруулах чадавх бэхжүүлэх сургалтын материал болгон ашиглах кейс судалгааны хамрах хүрээг нарийсгах замаар шаардлагатай сургалтын тодорхой хэрэгцээ, давуу талыг үнэлж, тодорхойлох зорилгоор оролцогч талуудтай зөвлөлдөх уулзалт хийх.
  3. Санхүүжүүлэгч талтай зөвлөлдсөний үндсэн дээр зөвлөлдөх уулзалтад оролцох байгууллага/оролцогч талуудыг оновчтой тодорхойлж, уулзалт зохион байгуулж, гарсан үр дүнгийн тайланг англи хэл дээр боловсруулан, санхүүжүүлэгч талд хүргүүлэх.
  • Эхний уулзалын үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг боловсруулан, холбогдох оролцогч талуудыг хамруулсан, “Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөшүүрэг болгох нь”сэдэвт хоёр өдрийн сургалтыг хариуцан зохион байгуулах.
  1. Гүйцэтгэгч тал НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комиссоос боловсруулсан сургалтын модулыг ашиглан сургалт семинар болон сургалтын дараах уулзалтыг зохион байгуулсны үндсэн дээр чадавх бэхжүүлэх сургалтын модулыг сайжруулах зөвлөмжийг англи хэл дээр боловсруулан, НҮБ-ын Ази-Номхон далайн бүс нутгийн Эдийн засаг-Нийгмийн комиссд хүлээлгэн өгнө.
  2. Хугацаа:

Гэрээ байгуулсна өдрөөс хойш 3 сарын хугацаанд багатаан тус ажлыг хийж, гүйцэтгэнэ.

  1. Зөвлөхөд тавигдах шаардлага:

Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллүүдийг ирүүлнэ.

  • Зөвлөх нь өөрийн CV, танилцуулга (боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт )
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын жагсаалт
  • Ажлын даалгаварт тусгагдсан ажилтай ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагтай.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн чиглэрээр ажиллаж байсан бол давуу тал болно.
  • Гүйцэтгэсэн ажлын туршлага (уур амьсгалын салбарт зохион байгуулсан сургалт, семинар, зөвлөх үйлчилгээ үзүүлсэн туршлагатай байх);
  1. Материал хүлээн авах:

Сонирхосон хувь хүн доор материалуудыг 2021 оны 10  сарын 29-ний дотор ccrccmongolia@gmail.com цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Зөвлөх нь өөрийн CV, танилцуулга (боловсрол, мэргэшсэн байдал, ур чадвар, туршлагын талаарх мэдээлэл, нотлох баримт )
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй хийсэн ажлын туршлага
  • Зарлагдсан ажилтай холбоотой хавсаргах бусад нэмэлт материал /диплом/

Мөн материалаа цаасаар доорх хаягаар ирүүлэх боломжтой. Материалаа бүрэн ирүүлсэн нэр дэвшигч нь сонгон шалгаруулалтад оролцох боломжтой ба зөвхөн богино жагсаалтад орсон нэр дэвшигчтэй холбоо барина.

 

“Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв”

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, Маргад төв 203 тоот

Утас: 70000743

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ