- 2022.05.25
Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал
Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Дасан зохицох арга хэмжээний эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан Дасан зохицох хувилбарын үнэлгээний систем (ДЗХҮС)-ийг бүрдүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.