2022.05.25

PressRelease

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Дасан зохицох арга хэмжээний эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан Дасан зохицох хувилбарын үнэлгээний систем (ДЗХҮС)-ийг бүрдүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

 Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр, Байгаль орчин, аялал жуулчлалыг яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавх бэхжүүлэх” төслийн баримт бичгийн бүрэлдэхүүн хэсэг 2.2.2-д заагдсан дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.Үүнд:

Тус системийг хөгжүүлэхдээ төслийн үйл ажиллагаа 2.2.1-ийн хүрээнд өмнө хийгдсэн “Хөгжлийн хэрэгцээ, уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэл, эмзэг байдал, одоо хэрэгжиж байгаа буй төлөвлөө, экосистемийн үнэлгээ болон эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, өндөр настай иргэд, хүүхдүүдийн эмзэг, өртөмтгий байдлын ялгаанд үндэслэн, дасан зохицох арга хэмжээний хэрэгжилтийг эрэмбэлэх үндэсний шалгуур үзүүлэлтийг тодорхойлох” зөвлөх үйлчилгээний хүрээнд гарсан үр дүнд тулгуурлан, түүнийг нарийвчлан дэлгэрүүлэх, улам боловсронгуй болгох арга зарчимд суурилна.

 

Зөвлөх үйлчилгээний шаардлагыг хангасан Хөгжлийн эдийн засаг, статистик, хүрээлэн буй орчны ухаан чиглэлээр мэргэшсэн багийн ахлагч арваас (10) доошгүй жилийн туршлагатай, байгаль орчны шинжлэх ухаан, төрийн бодлого, эдийн засаг болон холбогдох чиглэлээр мэргэшсэн 8-аас доошгүй хүнтэй зөвлөх баг бүрдүүлсэн хуулийн этгээд гүйцэтгэнэ.

 

Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох (хуулийн этгээдийн гэрчилгээ, харилцагч банкны тодорхойлолт, ажиллах боловсон хүчний чадвар, туршлагын талаарх мэдээлэл буюу CV, өмнө нь Англи, Монгол хэл дээр гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт 3-аас доошгүй) мэдээллийг ирүүлнэ. 

 

 

Сонирхсон хуулийн этгээд нэмэлт мэдээллийг 2022 оны 05 дугаар сарын 26-аас 6 дугаар сарын 3-ны өдрүүдэд +51266288, 77091142 утсаар 09:00-17:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цагт багтаан хүргүүлэх. 

 

Хаяг: Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, НҮБ-ын гудамж 5/2, Засгийн газрын II байр, 210 тоот

 

Холбоо барих этгээд: УАӨГ-ын мэргэжилтэн А.Зоригт

 Утас: +51266288

Ecosystems Sustainable Societies Climate Change Adaptation