Архив, бичиг хэргийн ажилтан сонгон шалгаруулалт

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2024-9-6

Архив, бичиг хэргийн ажилтан

873

Уур амьсгалын өөрчлөлт судалгаа, хамтын ажилгааны төвийн өдөр тутмын ажлын зохион байгуулалтыг ханган ажиллах.

Гүйцэтгэх үндсэн үүрэг

  • Захирлын өдөр тутмын ажилд туслалцаа үзүүлэх,  шаардлагатай  мэдээллээр хангах,  танилцуулах
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хариуцах
  • Ажлын байрны тодорхойлолтод заагдсан бусад ажил үүрэг

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Бизнесийн удирдлага, багш, нийгмийн ажилтан болон эрхзүйн чиглэлээр их дээд сургууль төгссөн, бакалавр түүнээс дээш зэрэгтэй  
  • Байгууллагын дотоод, гадаад үйл ажиллагааны холбогдолтой баримт бичгийг боловсруулах, зохион бүрдүүлэх,  албан хэрэг хөтлөлтийн  стандартад тодорхойлсон техникийн шаардлагуудын талаар зохих мэдлэг ур чадвартай / Англий болон Монгол хэлний зөв бичгийн дүрмийн мэдлэг сайтай / 
  • Тогтвор суурьшилтай ажиллах, эерэг зөв хандлагатай
  • Багаар ажиллаж, хамт олноо удирдан зохион байгуулах чадвартай
  • Бүтээлч сэтгэлгээтэй, ажлын хурдтай,  харилцааны чадвар сайтай байх 
  • Компьютерийн хэрэглээний программ сайн эзэмшсэн
  • Бие даан үүрэг гүйцэтгэх чадвартай, хувийн зохион байгуулалт, цагийн менежмент сайтай байх
  • Байгууллагын албан хэрэг хөтлөлт, архивын үйл ажиллагааг хариуцаж ажиллаж  байсан туршлагатай бол давуу тал болно.

Материалыг 2024 оны 9 дүгээр сарын 20-ны дотор доорх хаягын дагуу ирүүлнэ үү.

ccrccmongolia@gmail.com 

Холбоо барих: 70000744

 

 




Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ