БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨХҮҮД СОНГОН ШАЛГАРУУЛАХ ТУХАЙ

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2023-4-12
3977

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь ДДНХИ-ийн дэмжлэгтэйгээр “Үндэсний тодорхойлсон хувь нэмрийг хэрэгжүүлэх техникийн болон тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд тусгах нь” төслийн санхүүжилтээр дараах ажил гүйцэтгэх богино хугацааны 4 зөвлөх сонгон шалгаруулах тул сонирхсон хувь хүнийг мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.

Зөвлөхүүд нь орон нутгийн шийдвэр гаргагчид, төрийн ажилтнуудад зориулсан сургалтын агуулга, хөтөлбөр, хичээлийн хэрэгсэл, арга зүй боловсруулах ажилд дэмжлэг үзүүлнэ.

 Тавигдах шаардлага:

• Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой бөгөөд ногоон хөгжил, бодлого төлөвлөлт зэрэг чиглэлээр бакалавр болон ба түүнээс дээш зэрэгтэй;
• 2 түүнээс дээш жил дээрх сэдэв, мэргэжлээр албан бус боловсролын арга зүй, сургалтын чиглэлээр ажилласан туршлагатай байх;
• Багаар хамтран ажиллах, тайлан бичих туршлагатай,
• Ижил төстөй ажлын туршлагатай;

Зөвлөх нь дараах бичиг баримтыг бүрдүүлж битүүмжилсэн байдлаар ирүүлнэ. Үүнд:

• Өргөдөл (өөрийн сонирхлыг илэрхийлсэн байх, ижил төстэй ажил даалгавар гүйцэтгэж байсан эсвэл ижил төстэй төсөл дээр ажиллаж байсан туршлага зэргийг дурдах);
• Товч анкет (CV), дагалдах баримт бичгүүдийн хамт (дипломын хуулбар болон, хийсэн ажлуудын жагсаалт);

Дээрх бичиг баримтыг 2023 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 17:00 цагаас өмнө ccrccmongolia@gmail.com цахим хаягаар эсхүл УАӨСХАТ-ийн 203 тоотод цаасаарирүүлэх боломжтой

 

 

Жич. Ажлын даалгаврыг сонгон шалгаруулалтад тэнцсэн зөвлөхөд цахим шуудангаар өгнө.





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ