Усны нөөцийн менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээх, эко аялал жуулчлалын чиглэлээр уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслийн санал авах урилга.

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2023-1-25
17903

Монгол Улсын Засгийн газар, олон улсын донор байгууллагуудын нэг болох Азийн Хөгжлийн Банктай хамтран Монгол Улсын байгаль орчин, байгалийн нөөцийн салбарт уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратеги төлөвлөлтийг боловсронгуй болгох, олон нийтийн мэдлэг чадавхийг сайжруулах техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн үндсэн зорилго Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар, орон нутгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.

Хөтөлбөрийн гол зорилго нь Парисын хэлэлцээ, НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (УАӨСК) болон биологийн олон янз байдлын тухай конвенцийн хэрэгжилтийг дэмжиж, (БОЯБТК) дэлхийн биологийн олон янз байдлын хомсдлын асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдэнэ.

Төслийн хүлээгдэж буй нэг гол үр дүн нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох санаачилгыг хэрэгжүүлэхэд иргэний нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, улмаар хэрэгжилтийн шатанд байгаль орчны иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах явдал юм.

АХБ нь Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ)-тэй хамтран энэхүү ИНБ-ын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үйл ажиллагааг дэмжих санхүүгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг Архангай, Баянхонгор, Сэлэнгэ аймагт хэрэгжүүлнэ.

Дээрх 3 аймгийн ИНБ-ын саналыг хүлээн авах, сонгон шалгаруулах үйл явц, санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажлын АХБ-ны худалдан авах ажиллагааны журмын дагуу АХБ, УАӨСХАТ удирдан явуулна.

Дараах салбарын аль нэгийг тодорхой тусгасан санаачлага санхүүгийн дэмжлэг авах боломжтой (мөн зарим тохиолдолд нэгээс дээш салбарыг хамарч болно):

  • Усны нөөцийн менежментийг хэрэгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ
  • Биологийн олон янз байдлыг хамгаалах, экосистемийг нөхөн сэргээхэд дасан зохиоцох арга хэмжээ
  • Эко аялал жуулчлалыг хөгжүүлэхэд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох арга хэмжээ

ИНБ-ын санаачлага нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицохтой холбоотой тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн шинэлэг тодорхой үр дүнд хүрэхүйц байх ёстойг анхаарна уу. Өөр чиглэлийн төслийн саналыг дэмжихгүй.

Санхүүгийн дэмжлэг Архангай, Баянхонгор, Сэлэнгэ аймагт бүртгэлтэй 1) Ашгийн төлөө бус ИНБ/ТББ болон 2) Ашгийн төлөө байгууллага боловч санал болгож буй төслийн зорилго нь ашгийн бус нөхцөлд хүлээж авна. Хувь хүн болон төрийн байгууллагын саналыг хүлээж авахгүй.

Санал хүлээж авах эцсийн хугацаа 2023 оны 3 дугаар сарын 25.

Төслийн санал боловсруулах заавар болон маягтыг санал ирүүлэх сонирхлоо илэрхийлсэн байгууллагуудад хүргүүлнэ.

Холбоо барих: Цахим хаяг:  ccrccmongolia@gmail.com,   info@mwf-mn.org





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ