Төрийн өмчит болон Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтнуудад зориулсан цахим сургалт

Хурал, семинар
2022-11-30
2305

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

Төсвийн тухай хуульд “эдийн засаг, төсөв, санхүүгийн асуудал эрхэлсэн албадыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах”, “төсөв, санхүүгийн дотоод аудит, хяналт шалгалтыг зохион байгуулж, удирдлагаар хангах” нь Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх гэж заасан.
Түүнчлэн, Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан “Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулна”, “... төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулж, нээлттэй хувьцаат компани болгох ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх” зорилт дэвшүүлсэн.
Иймд дээр дурдсан чиг үүрэг, зорилтуудыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн холбогдох эрх бүхий албан тушаалтнууд (гүйцэтгэх удирдлага болон нягтлан бодох бүртгэл, худалдан авах ажиллагаа хариуцсан ажилтнууд)-д зориулан “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийн хөрөнгө, өр төлбөрийн удирдлага, худалдан авах ажиллагаа, бүртгэл тайлагнал, дотоод хяналт” сэдвээр цахим сургалт зохион байгуулахаар хөтөлбөрийн төслийг боловсруулан танилцуулж байна.

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ