Төслийн зөвлөх болон оролцогч талуудын уулзалт болж өнгөрлөө

Мэдээ, мэдээлэл   Мэдээ /  2022-10-29
498

2022 оны 10-р сарын 28-ны өдөр Blue Sky зочид буудал Crystal танхимд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн зөвлөх багууд болон оролцогч талуудын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.


Оролцогч талуудын уулзалтын гол зорилго нь ажлын хэсгүүд ажлын үр дүнгээ Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв (УАӨСХАТ) болон бусад холбогдох байгууллагын оролцогч талуудад танилцуулах, төслийн хэрэгжилтийн явцын талаар хэлэлцэх, ажлын хэсгүүдийн үр дүнд оролцогч талуудаас санал, зөвлөмжийг авч тусгахад оршино. Өнөөдрийн хурал уулзалтаар олон санал сэтгэгдэл, асуулт хариултуудтай өрнөж, тайлан илтгэлээ цааш хянахад үр өгөөжтэй, дэмтэй өнгөрснийг тэмдэглэмээр байна.

 

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ