Ажлын байрны зар

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ /  2022-9-12
280

Материал хүлээн авах  хугацаа

Дугаар

Ажил эхлэх хугацаа

Ажил үргэлжлэх хугацаа

Ажиллах байршил

Ажлын байрны төрөл

2022-09-12

2022-09-23

220912/01

Шийдвэр гарсан даруй

2022 оны 12 дугаар сар хүртэл

Улаанбаатар хот

Байнгын, суурин

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна.

 Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан

 Ажлын зорилго, хамрах хүрээ:

“НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино.   

 Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

 Төслийн өдөр тутмын үйл ажиллагааг зохицуулж, тасралтгүй зохион байгуулах

  • Төслийн үйл ажиллагаанд төсөвлөгдсөн зардлыг зүй зохистой төлөвлөх, зарцуулах, хяналт тавих
  • Төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг бэлтгэх, улирал тутмын тайлан бэлтгэх болон улирал тутмын санхүүгийн тайланг бэлтгэхэд санхүүгийн ажилтанд дэмжлэг үзүүлэх.
  • Төслийн багийн мэргэжилтнүүдийг шалгаруулан авах үйл явцыг зохион байгуулах (Ажлын байрны тодорхойлолт, ажлын байрны зарын эхийг бэлтгэх, ажлын байранд шалгаруулах ярилцлагыг зохион байгуулах, холбогдох зөвлөх мэргэжилтнүүдийн жагсаалт мэдээллийг байнга шинэчлэн хөтлөх, ажилтан шалгаруулан авахад шаардлагатай багц материалын жагсаалтыг бэлтгэх гэх мэт.)
  • Монгол улсын хууль тогтоомж болон төслийн баримт бичигт заасны дагуу төслийн үйл ажиллагаа, мэргэжилтнүүдийн ажлын байранд шаардагдах тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг өрсөлдөөний үндсэн дээр харьцуулан худалдан авалт хийх, төслийн үндсэн эд хөрөнгийн тооллогыг хийж жагсаалт хөтлөх.
  • Төслийн хүрээнд зохион байгуулагдах хурал, уулзалт, сургалтыг хариуцан зохион байгуулж, нийт талуудад дэмжлэг үзүүлэх. Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй холбоотой зохион байгуулагдаж буй олон улсын, бүсийн сургалтуудад нөөц боломжийг ашиглан оролцох.
  • Төслийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л баримт бичгүүдийг эмх цэгцтэй архивлан хадгалах.
  • Төслийн үйл ажиллагаанд захиргааны талаас ерөнхий дэмжлэг үзүүлж ажиллах
  • Төслийн зохицуулагчийн зүгээс шаардлагатай гэж үзсэн төсөлтэй холбоотой бусад ажлыг хийж гүйцэтгэнэ.
  • НҮБ-ын төсвийн код болон эдийн засгийн ангиллын дагуу санхүүгийн тайлан тооцоог тогтмол төслийн нягтлан бодогчтой зөвлөлдөн бэлтгэх
  • УАӨСХАТ-ийн захиргаа, дотоод зохион байгуулалтын өдөр тутмын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.

 Ажлын байранд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтүүд

 Байгалийн шинжлэл, байгаль орчны менежментийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;

  • Байгаль орчин, уур амьсгалын чиглэлээр мэргэшин ажилласан, төрийн болон олон улсын байгууллагуудтай хамтарч ажилласан туршлагатай бол давуу тал болно.
  • НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц, түүнийг хэрэгжүүлэх механизм болон төслийн захиргаа, санхүүжилтийн тогтолцооны талаар мэдлэгтэй байх;
  • Монгол, Англи хэлний албан харилцааны түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга, олон улсын харилцааны ёс зүйн мэдлэг, чадвартай байх;
  • Ажлын ачаалал болон цагийн менежментийг зөв зохицуулах чадвартай байх;
  • Компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх.
  • Бусад ур чадвар: Хариуцлагатай, нийтэч, шинийг санаачлагч, харилцааны соёлтой, зохион байгуулах чадвартай.

 Шууд удирдлага

  1. Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн захирал
  2. Төслийн зохицуулагч

 Сонгон шалгаруулалт

Дээрх шаардлагуудыг хангаж байгаа ажил горилогч нь дараах материалыг бүрдүүлсэн байна.  

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал Англи болон Монгол хэлээр;
  • Дэлгэрэнгүй анкет CV Англи болон Монгол хэлээр;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  • Хэлний чадварыг баталгаажуулж Монгол, Англи хэл дээр өөрийн боловсруулсан материал хавсаргаж болно.

 Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн шинжээч Ө.Даваасамбууд 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 Шалгаруулалтын явц:

Шаардлага хангасан ажилд горилогчдоос шалгаруулалт явуулахдаа ирүүлсэн материалд үнэлгээ хийх, ярилцлага хийх, шаардлагатай тохиолдолд дасгал ажиллуулна.

 Жич:

  1. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
  2. Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.

 Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот -14200, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв

Утас: 7000-0743, 9900-9852





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ