УА Өөрлөлт болон дасан зохицох чиглэлээр гүйцэтгэх судалгааны арга зүйн зөвлөлдөх хурал боллоо

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-4-11
3320

"Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх" /NAP/ төслийн хүрээнд байгаль орчин-экологийн урт хугацааны судалгааны ажлыг дэмжих судалгааны тэтгэлэг олгосон билээ. Энэхүү судалгааны ажлыг эхлүүлэх арга зүйн зөвлөлдөх уулзалтыг 22 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Тэтгэлэгт хамрагдсан судлаачдын судалгааны зорилго, арга зүй, судалгаанаас гарах үр дүнгийн талаар оролцогч талуудад танилцуулах, сурталчлах, санал зөвлөмжийг авч судалгааны арга зүйг төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачдаар хэлэлцүүлж эцэслэхэд энэхүү хурлын зорилго оршино.

Хурлын үйл ажиллагаанд БОАЖЯ, УАӨСХАТ, УЦУОШГ, их дээд сургуулиуд болон холбогдох байгууллагын 30 гаруй төлөөлөл оролцлоо.







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ