“Уур амьсгалын санхүүжилт ба Уур амьсгалын ногоон сан” сэдэвт сургалт, хэлэлцүүлэг боллоо

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2022-3-12
4244

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь “Уур амьсгалын санхүүжилт ба Уур амьсгалын ногоон сан” сэдэвт сургалт, хэлэлцүүлгийг 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээгээр Монгол Улсын анхдугаар Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (ҮТХН, 2020)-ийг хэрэгжүүлэхэд Уур амьсгалын ногоон сан ба түүний итгэмжлэгдсэн байгууллагуудтай хамтран ажиллах тэргүүлэх чиглэлийг шинэчлэн тодорхойлох хэлэлцүүлгийг байгаль орчин, нийгмийн салбарын төлөөллүүдтэй өрнүүлж, оролцогчдод Уур амьсгалын ногоон сангийн талаарх өргөн хүрээний мэдээллийг хуваалцлаа.

Тус хуралд Эдийн засаг, хөгжлийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Барилга, хот байгуулалтын яам, Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, Шинжлэх ухааны академи, Газарзүй, геоэкологийн хүрээлэн, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Озоны үндэсний алба, Монголын Тогтвортой санхүүжилтийн холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, төрийн бус байгууллагуудын 50 гаруй төлөөлөл оролцлоо.

 

 







Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ