Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.

Мэдээ, мэдээлэл   Зарлал, арга хэмжээ
2021-10-5
10264

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна. 

Монгол улс Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцод нэгдэн орж 1993 онд соёрхон баталсан. Конвенцын 4 дүгээр зүйлд заасан ёсоор Конвенцод оролцогч талууд нийтлэг боловч харилцан адилгүй үүрэг хариуцлагынхаа хүрээнд өөрийн улс орны хөгжлийн зорилго, нөхцөл, тэргүүн зорилт зэргийг харгалзан Талуудын бага хурлаар тохиролцсон, харилцан жишиж болох арга зүйг ашиглан хүний үйл ажиллагааны улмаас үүсэх Монреалын протоколоор зохицуулагдаагүй бүх төрлийн хүлэмжийн хийн шингээлт ба эх үүсвэрүүдээс ялгарах ялгаралт болон бусад холбогдох арга хэмжээ, мэдээллийн үндэсний тайланг боловсруулж, үе үе шинэчилж, Талуудын бага хуралд оруулж байх үүрэгтэй. Энэ үүргийг тогтвортойгоор биелүүлэх, ил тодоор тайлагнах ажлын хүрээнд Даян дэлхийн байгаль орчны сан (ДДБОС)-гийн санхүүжилтээр “Монгол улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэлийг боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын тайлан-илтгэл боловсруулах төсөл”-ийг БОАЖЯ-ны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжүүлэн ажиллаж байна. УАӨСХАТ нь уур амьсгалын нөхцөл байдал, өөрчлөлтийн чиглэлээр эдийн засаг, нийгмийн салбар дамнасан олон улсын дэмжлэг, санхүүжилт бүхий төсөл, хөтөлбөр боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтийн олон улсын гэрээ хэлэлцээрийн хүрээнд холбогдох тайлан илтгэл гаргах, тэдгээртэй холбоо бүхий бусад үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд зангидан зохицуулах, олон улсын байгууллагатай ажиллах мэргэжлийн албаны үүрэг гүйцэтгэх чадвар бүхий төрийн өмчит, аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар юм.

Ажлын байрны зорилго:

Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт-ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого хариуцсан мэргэжилтэн нь:

  1. Хүлэмжийн хийн үндэсний тооллогыг ЗГХМХ-ноос батлагдсан аргачлалын дагуу мэргэжлийн түвшинд хийх
  2. “Монгол улсын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн талаарх (1) Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл (2) Үндэсний хоёр жил тутмын тайлан-илтгэлийн “Хүлэмжийн хийн тооллого” бүлгийг бичих
  3. Байгаль орчин, ой, газар ашиглалт хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэжил, аргазүйн дэмжлэг үзүүлж тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах, дүн шинжилгээ хийх
  4. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, сааруулах болоод хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд ерөнхий зохицуулалтаар хангахад дэмжлэг үзүүлэхэд энэхүү ажлын байрны үндсэн зорилго оршино.

Шууд удирдлага:

  1. БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга, төслийн захирал
  2. Төслийн Шинжлэх ухаан, арга зүйн зөвлөх
  3. Төслийн зохицуулагч

Үүрэг, хариуцлага

Ажилтан нь дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана. Үүнд:

  1. Хамгийн сүүлд хийсэн ХХҮТ-ын систем, байгууллага хоорондын зохицуулалтыг нягтлан үзэж, асуудлыг тодорхойлж цаашид ХХҮТ-ыг тогтмол хийх чадавхыг бэхжүүлэх
  2. Хүлэмжийн хийн тооллогыг хийхэд шаардлагатай чадавхыг бэхжүүлэх сургалтуудыг ХАА, Ой ба бусад газар ашиглалт (ХААОБГА) салбаруудын оролцогч талуудын дунд зохион байгуулах
  3. Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт-ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, үйл ажиллагааны өгөгдлийн мэдээллийн сан, ялгарлын факторын судалгааг хийх
  4. Хүлэмжийн хийн тооллогын үр дүнд тулгуурлан хөдөө аж ахуй, газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт-ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллогын үр дүнг шинэчлэн тооцох
  5. Хүлэмжийн хийн тооллогын үр дүнд тулгуурлан хөдөө аж ахуй, газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт-ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллогын тодорхойгүй байдлын дүн шинжилгээ хийх
  6. Хүлэмжийн хийн тооллогын үр дүнд тулгуурлан хөдөө аж ахуй, газар ашиглалт, газар-ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн гол ялгаруулагч эх үүсвэрүүдийг тогтоох
  7. Үндэсний 4 дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын 2 дугаар тайлан илтгэлийн “Хөдөө аж ахуй, газар ашиглалт, газар-ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого” бүлгүүдийг бичих
  8. БОАЖЯ-наас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Чадавхыг бэхжүүлэх замаар хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ)-ын тогтвортой системийг бүрдүүлэх нь” төслийн хэрэгжилтийг хангах
  9. ХХ-ийн тооцоолол, өгөгдлийн таамаглалууд, эх сурвалжууд, аргачлалын сонголт, ялгарлын факторууд зэрэг бүх холбогдох мэдээ, материалыг баримтжуулж, архивлах маягтыг бэлтгэх, маягтын дагуу баримтжуулж, архивлах
  10. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл болон Хүлэмжийн хийн ялгарал шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайланг боловсруулах ажлын хүрээнд гүйцэтгэж буй үнэлгээ, судалгааны ажлын явц, үр дүнгийн чанарыг хянаж, мэргэжлийн санал зөвлөмж өгч ажиллах
  11. Уур амьсгалын үндэсний хороо, Мэргэжлийн зөвлөл болон холбогдох бусад талуудыг уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн судалгаа, үнэлгээний сүүлийн үеийн тайлан, мэдээллээр ханган тэдгээрийн үйл ажиллагаанд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэгийг үзүүлэх
  12. Төслийн нэгжийг шаардлагатай тохиолдолд төлөөлж хариуцаж буй ажил үүргийн хүрээнд олон нийтэд мэдээлэл өгөх, чадавх бэхжүүлэх сургалт, арга хэмжээг үндэсний болон орон нутгийн түвшинд удирдан зохион байгуулах;

 Тавигдах шаардлага

  • Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, ой, газар ашиглалт, хөдөө аж ахуйн чиглэлээр мэргэшсэн байх чиглэлээр магистр ба түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ тав (5) - аас доошгүй жил ажилласан байх
  • Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын чиглэлээр ажилласан, тооцоо судалгаа хийсэн туршлагатай бол давуу тал болно.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц, байгаль орчны тооцоолол, аргазүйн, дата мэдээлэл боловсруулах чиглэлээр өргөн хүрээний мэдлэгтэй байх,
  • Төр, олон улсын байгууллага болон судалгааны байгууллагуудтай хамтарч ажилласан ба мэдээлэл дамжуулах, мэргэжлийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж ирсэн туршлагатай байх
  • Монгол, Англи хэлний өндөр түвшний мэдлэгтэй, хэл яриа, бичгийн найруулга болоод харилцааны ёс зүйн мэдлэг, чадвартай байх
  • Ажлын байрны ёс зүйг эрхэмлэж баг хамт олонтой нийцтэй ажиллах, санаачилга, идэвх оролцоотой, төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдвэр гаргах, гүйцэтгэлийг төлөвлөсөн цаг хугацаанд нийлүүлэх, бусдыг идэвхжүүлэх, зөрчлийг зохицуулах, бусдын мэдлэг чадварыг дээшлүүлэхэд туслалцаа дэмжлэг үзүүлэх чадвартай байх
  • Ажлын ачааллыг зөв зохицуулах, цагийг оновчтой хуваарилж, үр дүнтэй ашиглаж, өөрийн гүйцэтгэлийг цаг хугацаа, үе шаттай харьцуулан хянах
  • Хүлэмжийн хийн тооллого хийх программ болон компьютерын өргөн хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

 

Гарах үр дүн:

  1. УАӨСХАТ-ийн ерөнхий үйл ажиллагааны хүрээнд
    • Зорилго, ажлын төлөвлөгөө гаргахын тулд нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, нэгдсэн, уялдаа бүхий төлөвлөгөө боловсруулах талаар удирдлага, зөвлөхүүд болон УАӨСХАТ дээр хэрэгжиж буй бусад төслүүдийн багтай зөвлөлдсөн байна.
    • Өөрчлөгдөж буй нөхцөл байдлыг харгалзан дасан зохицож шаардлагатай үед эрсдэл, болзошгүй нөхцөл байдлын төлөвлөгөө боловсруулан танилцуулсан байна.
    • Саад бэрхшээлийг үл харгалзан үйл ажиллагааг үр ашигтай хэрэгжүүлэх, тууштай ажиллаж, үр дүнд хүрэхийн тулд тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон байна.

 Хүлэмжийн хийн үндэсний тооллогын ажлын хүрээнд

  • ХААОБГА салбарын Улс төрийн шийдвэр гаргагч нар болон оролцогч талуудын оролцоог хангах, одоо байгаа байгууллагын бүтэц зохион байгуулалтын нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, зөвлөмжийг боловсруулсан байна.
  • Хүлэмжийн хийн тооллогод оролцогч талуудад мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулсан байна.
  • ХААОБГА салбарын чиглэлээр хийгдсэн судалгаа, мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийсэн байна.
  • ХААОБГА салбарын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад шаардлагатай үйл ажиллагаануудын шингээлтийн коэффициентуудад шинжилгээ хийсэн байна.
  • ХААОБГА салбарын ХХҮТ-ын үйл ажиллагааны өгөгдөл болон ялгарлын факторын судалгааг хийсэн байна.
  • ХААОБГА салбараас ялгарах болон шингээх хүлэмжийн хийн тооцоог хийсэн байна.
  • Хүлэмжийн хийн тооллогын тодорхойгүй байдлын тайлан хийгдсэн байна.
  • Гол эх үүсвэрүүдийг тодорхойлох судалгаа хийгдсэн байна.
  • Үндэсний 4 дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын 2 дугаар тайлан илтгэлийн “Хөдөө аж ахуй, газар ашиглалт, газар-ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого” бүлгүүдийг тус тус бичсэн байна.
  • БОАЖЯ-наас Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ийн дэмжлэгтэйгээр 2017 оны 10-р сараас хэрэгжүүлж эхэлсэн “Чадавхийг бэхжүүлэх замаар хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ)-ын тогтвортой системийг бүрдүүлэх нь” төслийн хэрэгжилтийг хангаж ажиллана.( ХХҮТ-ын ХААОБГА салбарын тооцоог хянаж, JICA –ийн мэргэжилтнүүдээс зөвлөмж авсан, бэлчээрийн ургамлын биомасс хөрсний нүүрстөрөгчийн судалгаанд оролцсон байна.)
  • ХХ-ийн тооцоолол, өгөгдлийн таамаглалууд, эх сурвалжууд, аргачлалын сонголт, ялгарлын факторууд зэрэг бүх холбогдох мэдээ, материалыг салбараар болон салбар-дундын үйл ажиллагаа тус бүрээр баримтжуулж, архивласан байна.
  • НҮБУАӨСК-ын хэрэгжилтийг хангах зорилгоор авч хэрэгжүүлж буй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох болон сааруулах чиглэлийн үйл ажиллагааны хэрэгжилтийн үр дүн, тайлан илтгэлийн гүйцэтгэлийн чанарт хяналт тавьж мэргэжлийн санал, зөвлөмжийг өгч ажилласан байна.
  • Цаг үеийн шаардлагаар гарч ирэх удирдлагаас өгсөн үүрэгт ажлыг цаг тухайд гүйцэтгэж багийн гишүүн болж ажилласан байна.

 Бүрдүүлэх материалууд:

  • Энэхүү ажлын байранд тэнцэхүйц ажил байдлын тодорхойлолттой болохоо илэрхийлсэн захидал;
  • Дэлгэрэнгүй анкет CV;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар (E-Mongolia цахим хуудасны иргэний үнэмлэхийн лавлагаа байж болно.);
  • Их, дээд сургуулийн дипломын хуулбар /нотариатаар баталгаажуулсан/;
  • Ажил олгогч эсхүл удирдагч багшийн тодорхойлох захидал – 2
  • Хэлний чадварыг баталгаажуулах материал эсхүл сертификат хавсаргах (Англи хэл дээр боловсруулсан материалыг хавсаргаж болно.)
  • Мэргэшлийн сургалтад хамрагдсан сертификат (Хамрагдсан тохиолдолд)

 Дээрх материалыг битүүмжлэн /дугтуйн дээр овог нэр, хаягаа тодорхой бичнэ/ Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн ажилтан Д.Ижилцэцэгт 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 17:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ.

 Шалгаруулалтын явц:

Шаардлага хангасан ажилд горилогчдоос шалгаруулалт явуулахдаа ирүүлсэн материалд үнэлгээ хийх, ярилцлага хийх, шаардлагатай тохиолдолд дасгал ажиллуулна.

 Жич:

  1. Заасан хугацаанаас хойш ирүүлсэн болон дутуу бүрдүүлсэн материалыг хүчингүйд тооцох бөгөөд зөвхөн шаардлага хангасан нэр дэвшигчтэй эргэн холбогдохыг анхаарна уу.
  2. Өргөдөл ирүүлэхтэй холбоотой нотариатын, шуудангийн болон холбогдох зардлыг ажил горилогч өөрөө хариуцна. Өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авахгүй.
  3. Цалингийн мэдээллийг ярилцлагын үеэр зөвшилцөнө.

 Холбогдох хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот -14191, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Оюутны гудамж, "Маргад" төвийн байр, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, 202 тоот

Утас: 70000744, 95956115





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ