Монгол улс COP24 дээд хэмжээний уулзалтад оролцоно

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-11-29
3790

COP24 - Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурал 2018 оны 12-р сарын 3-14-ны хооронд Польш улсын Катовице хотноо болно. Энэ арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс 30,000 гаруй байгаль орчны болон уур амьсгалын асуудал хариуцсан засгийн газрын тэргүүнүүд, мэргэжилтнүүд, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцоно. Монгол Улсаас БОАЖЯ, ГХЯ, ЭХЯ, Улаанбаатар хотын захиргааны төлөөлөл бүхий холбогдох албан тушаалтнууд, мэргэжилтнүүд оролцоно.

COP24 үеэр болох дээд хэмжээний уулзалтаар Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримтын багцыг батлах явдал бөгөөд дэлхийн улс орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг авах арга хэмжээний талаар тусгасан түүхэн олон улсын хэлэлцээр юм. Хэрэгжүүлэх багц бичиг баримт нь нь улс орнуудад хэлэлцээрийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг олгоно. Ингэснээр ойрын жилүүдийн дэлхийн уур амьсгал болон эрчим хүчний талаар баримтлах бодлогыг тодорхойлох юм.

 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ