Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенцийн - COP24 буюу Конвенцийн Талуудын 24 дүгээр Бага хурал Катовице хотноо 12 дугаар сарын 2-14 өдрүүдэд тохиож байгаа билээ. Тус Бага хурал нь Байгаль орчны яамны байгаль орчны бодлоготой уялдан зохион байгуулагдаж байна.
26.000 гаруй зочид, төлөөлөгчидтэй энэхүү хурлын үр дүнд бид бүгд байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах юм. EMAS буюу Польш улсын Байгаль орчны яамны дээд стандарт болох гэрчилгээг COP24 бага хурлын үеэр гардуулах юм. Тус Бага хурлаар авч хэлэлцсэн байгальд ээлтэй хэлбэрүүд нь нийтийн болон хорт хий бага ялгаруулдаг тээврийн хэрэгсэл болон дахин ашиглагдах түүхий эдийн нийтлэг хэрэглээг дэмжих, мөн Польш улсын Засгийн газраас энэхүү бага хурлын зохион байгуулалтын дараа Польш улсад зайлшгүй үүсэх хүлэмжийн хийг бууруулах, хог хаягдлыг ялгах болон 700 га газарт 6 сая мод суулган моджуулах зэрэг томоохон ажлууд багтаж байна.
Энэ нь бусад улс орнууд томоохон арга хэмжээг байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулж болохыг сурталчилсан хамгийн чухал Бага хурал болж байна. EMAS-д Европын Холбооны дээд стандартууд багтсан бөгөөд Европын Парламентийн 2009 оны тогтоолоор баталсан эко-удирдлага болон аудитын тогтолцоог агуулсан. EMAS-д сайн дураараа бүртгүүлсэн байгууллага бүр эрчим хүчийг үр ашигтайгаар зарцуулж, байгалийн нөөцийг үр ашигтайгаар ашиглаж байгаль орчныг хамгаалж байгааг тангараглаж байна гэсэн үг юм. Тэдний нэг нь Польш улсын Байгаль орчны яам бөгөөд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн COP24 Бага хурлыг зохион байгуулж байгаа билээ. Түүнчлэн, Катовице хотноо болж буй COP24 Бага хурлын бүх үйл ажиллагаа нь томоохон хурлын заалыг халаах, гэрэлтүүлэх, аяга таваг, буфет зэргийг халаах бүх ажлууд байгаль орчинд ээлтэй байхаар бэлтгэгджээ.
COP24 дэх EMAS-ийн хүрээн дэх байгаль орчинд ээлтэй заалтууд:
- Бид тогтвортой тээврийг дэмжинэ – зочид, төлөөлөгчид нийтийн тээвэр түлхүү хэрэглэх, унаагаа хуваалцаж барих, ачаалалтай бус цагаар бэлтгэл ажлыг хангана,
- Бид нөөц болон түүхий эд материалын хэрэглээг бууруулна. Жишээ нь, ус, цахилгаан, орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж бүхий цахилгаан хэмнэх гэрэл зэргийг түлхүү ашиглана,
- Бид дахин боловсруулсан цаас ашиглаж, хоёр тал дээр нь хэвлэнэ, мөн ихэнх тохиолдолд цахим харилцааг эрхэмлэнэ (E-гэрээ),
- Бид хог хаягдлыг дахин ашиглах зорилгоор ялгах, ангилах, дахин боловсруулах болно,
- Нэг удаагийн бүтээгдэхүүн ашиглахаас татгалзана,
- Хурлын заал болон оффис, тасалгаа, үзүүлэнгийн өрөө зэргийг дахин ашиглах материалаар засаж чимэглэнэ. Тавилга, хэрэгслийн ихэнх нь байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн байна,
- Ялгаруулах хүлэмжийн хийн хэмжээг бууруулах боловч арилгаж чадахгүй. Тиймээс COP24 Бага хурлын дараа Польш улсын нутаг дэвсгэр дээр 700 га газрыг ойжуулж нөхөн тэнцэтгэх болно,
Уур амьсгалын Бага хурлын сүүлийн өдөр Байгаль орчны Сайд Хенрик Ковалцык нь "EMAS-ийг ажил хэрэг болгох нь" ёслолын уулзалтын үеэр EMAS гэрчилгээг гардуулах болно.
Source: cop24.gov.pl