НҮБ-аас “COP24 Бага хурлын талаархи товч лавлах”-ыг толилуулжээ

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-12-7

Гурван жилийн өмнө Парис хотноо чуулсан олон улсын удирдагчид, мэргэжилтэнгүүд, иргэний нийгэм, урлагынхан, хувийн хэвшлийнхэн зэрэг төлөөллүүд хамтаараа төлөвлөгөө гаргаж, хамтарч ажиллах үүрэг хүлээсэн билээ.

4224

Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд цаг хугацаа урсан одож буй тул дэлхий нийтээрээ бид цаг алдах эрхгүй билээ. Дэлхий нийт хамтаараа шийдэмгий, томоор харсан, хариуцлагатай алхамуудыг хийх цаг нь болжээ

 

Гурван жилийн өмнө Парис хотноо чуулсан олон улсын удирдагчид, мэргэжилтэнгүүд, иргэний нийгэм, урлагынхан, хувийн хэвшлийнхэн зэрэг төлөөллүүд хамтаараа төлөвлөгөө гаргаж, хамтарч ажиллах үүрэг хүлээсэн билээ.

 

COP 24 Бага хурлын талаар чухал асуултуудад хариулт болгож энэхүү товч лавлахыг НҮБ-аас толилуулж байна.

1. Үндсэн зүйлс: UNFCCC, UNEP, WMO, IPCC, COP 24, Kyoto Protocol, Paris Agreement... энэ бүгд ямар учиртайг хэлээд өгөх хүн байна уу? 

 Эдгээр товчилсон үгнүүд болон газрын нэрнүүд нь уур амьсгалын талаархи дэлхийн хэмжээний үйл ажиллагааг хэрэгжүүлэх НҮБ-ын удирдлага дор боловсруулсан арга хэрэгсэл, нэр томъёо юм.

Байгаль орчны тогтвортой байдлыг хангахад энэ бүгд өөр өөрийн үүрэг хариуцлагатай бөгөөд нэрний дэлгэрэнгүй тайлбаруудыг дор жагсаав.

1992 онд, НҮБ нь Rio de Janeiro хотноо Дэлхийн Чуулга уулзалтыг зохион байгуулсан. Энэхүү дээд хэмжээний чуулганаар НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь Конвенц (UNFCCC) батлагдсан юм.

Энэхүү конвенцоор улс орнууд уур амьсгалын тогтолцоонд хүний буруутай үйлдлээс болж нөлөөлөх хүлэмжийн хийгээс урьдчилан сэргийлэх шугамаар “агаарын хүлэмжийн хийн төвлөрлийг тогтворжуулах” ажилд зөвшилцсөн юм. Өнөөдөр энэ Олон улсын хэлэцээрт 197 орнууд гарын үсэг зурсан байна. Энэхүү олон улсын хэлэцээрт 1994 онд орсноос хойш жил бүр “Талуудын Бага хурал” буюу COP хурлыг зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 24 дэх удаагийн хурал буюу “COP 24” тохиож байгаа билээ.

UNFCCC анх хүлэмжийн хийн хязгаарлалт бүхий хэмжигдэхүүн заагаагүй байсан тул дараах хоёр арга хэмжээг авсан юм.

  1. 1997 онд баталсан алдарт Kyoto Protocol бөгөөд 2012 он гэхэд хөгжиж буй орнуудад зориулж хүлэмжийн хийн хязгаарыг тогтоож өгсөн заалт. 
  2. Парисын Гэрээ буюу  Paris Agreement нь 2015 онд батлагдаж дэлхийн дулааралтай тэмцэхээр бүх улс орнууд нэгдэж дэлхийн дулаарлын температурыг 1.5°C хүртэл барин, уур амьсгалын үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилт тавин ажилцгаасан.

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн талаархи эрдэм шинжилгээний ажлыг хоёр агентлаг дэмждэг юм. Тэдгээр нь НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөр (UNEP) бөгөөд нөгөө нь Дэлхийн Цаг уурын байгууллага (WMO) нар болно. Хамтдаа эдгээр байгууллагууд 1988 онд олон эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Уур амьсгалын өөрчлөлтийн талаар Засгийн газар хоорондын комисс байгуулж (IPCC) ажиллан мэдээ мэдээллийг үнэлэх, уур амьсгалын өөрчлөлтийн хэлэлцээрт шинжлэх ухааны үндэслэлтэй тоо баримтаар хангах /жишээ нь Катовице дэх Бага хурал/ гэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

2. НҮБ нь энэ сэдвээр их л олон хурал, семинар зохион байгуулах юм. Түүнээс амжилт олсон уу?

 

Энэ асуудал өөрөө дэлхий нийтийн шийдэл нэхсэн асуудал юм. Тиймээс хурал, уулзалтууд зайлшгүй шаардлагатай. Ахиц нь хэрэгцээнээсээ илүү удаан байгаа ч, энэ бол бэрх, томыг харсан үйл явц гэдгийг ойлгох хэрэгтэй.

Үүгээр бид олон орны хүмүүсийг нэг дор нэгтгэж чаддаг бөгөөд бид алхам алхамаар ахиц гаргаж байгаа. Бидний хүрсэн бодит амжилтаас дурьдвал:

  • Доод тал нь 57 орон дэлхийн дулаарлын хэмжээг бууруулахад хүчин чармайж өөрсдийн ялгаруулах хүлэмжийн хийг бууруулж чадсан.
  • 51 төрлийн “нүүрстөрөгчийг үнэлэх” санаачилга хэрэгжиж байна. Ялгаруулах нүүрстөрөгч болгоны тонн тутамд шимтгэл авах.
  • 2015 онд өндөр орлоготой 18 орон хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлтийн үйл ажиллагаанд зориулж жилд 100 тэрбум ам.долларын хандив өгөхөөр болсон. Одоогийн байдлаар 70 тэрбум гаран ам.доллар зарцуулаад байна.

3. Яагаад хүн бүр Парисын Хэлэлцээрийг ярих болов?

 

Энэхүү Парисын бичиг баримтаар дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөд хэрэгжиж болохуйц сонголтыг олгож буй бичиг баримт бөгөөд 184 талууд гарын үсэг зурснаар, 2016 оны 11 дүгээр сард хүчин төгөлдөр болсон.

Тус бичиг баримтан доторх үүрэг хариуцлагуудаас дурьдвал:

  • Дэлхийн дулаарлын тепмературыг 2°C доош байлгаж, температурын өсөлтийг 1.5°C градусаар хязгаарлах.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх төслийн санхүүжилтийг сайжруулах, мөн хөгжил буурай орнуудад хандив байдлаар санхүүжүүлэх, жилийн 100 тэрбум ам.долларыг шийдвэрлүүлэх.
  • Үндэсний уур амьсгалын төлөвлөгөөг 2020 он хүртэл боловсруулах.
  • Хүлэмжийн хийг шингээх ашигтай эко тогтолцоог хамгаалах, жишээ нь ойжуулах ажиллагаа.
  • Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх эмзэг байдлыг бууруулж, уян байдлыг бэхжүүлнэ.
  • 2018 онд хэлэлцээрийг хэрэгжүүлэх ажлын хөтөлбөрийг шийдвэрлэнэ.

АНУ 2016 онд Хэлэлцээрт нэгдсэн бөгөөд 2017 оны 7 дугаар сард үүнээс гарах санаагаа илэрхийлсэн. Гэсэн хэдий ч 2020 оны 11 дүгээр сар хүртэл Хэлэлцээрийн Тал байх хууль эрх зүйн зохицуулалттай юм.

4. Яагаад +1.5°C чухал вэ?

 

IPCC буюу Засгийн газар хоорондын комиссын зүгээс хийсэн эрдэм шинжилгээний судалгаагаар дэлхийн дулаарлын хэмжээг 1.5°C -аас дээшгүй хэмжээнд байлгах нь эх дэлхий болон хүн ардад учрах аюулаас сэргийлэх юм.

Тэдгээр нь Хойд болон Өмнөд мөсөн туйлын амьтдыг аврах, хэт халалтаас сэргийлэх, 300 сая гаруй хүмүүст нөлөөлөх усны аюулаас сэргийлэх, далайн амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг шүр сувд, хадны судал зэрэг нь устахаас сэргийлэх, жижиг арлын орнуудад аюул заналхийлэл болж буй далайн түвшний өсөлт зэргээс сэргийлнэ.

Ер нь бол НҮБ-ын тооцоогоор хэрэв бид дэлхийн дулаарлыг 2°C биш 1.5°C -д байлгаж чадах аваас 420 саяаас ихгүй хүн уур амьсгалын өөрчлөлтөд өртөх төлөвтэй.

Нүүрстөрөгчийг буурулах зорилгоосоо хол байгаа ч бид өнөөдөр алхам хийх нь юу юунаас чухал байна. Дэлхийн дулаарлын тепмературыг 1.5°C-д барих боломжтойг тоон судалгаа харуулж байгаа бөгөөд дэлхий нийтээрээ даруй арга хэмжээ авахгүй бол боломжууд хаагдах аюултайг санацгаая.

5. Тэгээд COP 24 ямар ач холбогдолтой юм бэ?

 

Энэ жилийн COP буюу Талуудын бага хурал нь Польш улсын Катовице хотноо тохиож байгаа бөгөөд 2018 он бол шийдвэрлэх он юм. Учир нь Парисын Хэлэлцээрээр энэ жил эцсийн хугацаа гэж заасан байгаа.

Хэрэгжилтийг эрчимтэй дараагийн шатанд гаргахад талуудын итгэлцэл, улс орнуудын хоорондын сайн санааны итгэлцэл нэн чухал байгаа юм.

Шийдвэрлэх нэн чухал асуудлуудын дунд санхүүжилтийн асуудал дээгүүр яригдаж байгаа бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн хувьд цаг хугацаа урсан одож буй тул дэлхий нийтээрээ бид цаг алдах эрхгүй билээ.

Дэлхий нийт хамтаараа шийдэмгий, томоор харсан, хариуцлагатай алхамуудыг хийх цаг нь болжээ.

6. COP 24-ын хэлэлцээрт ямар баримт, судалгааг ашиглах вэ?

 

Хэлэлцээрүүд нь олон жилийн эрдэм шинжилгээний судалгаа болон мэргэжилтнүүдийн хянаж судалсан ажлууд дээр үндэслэгдэж хийгдэнэ. 

Үүнд дараахь тайлан, судалгааг түлхүү ашиглах юм.

  • 10 дугаар сарын “сэрэх дуудлага” 1.5˚C дэлхийн дулаарлын тайлан, IPCC.
  • 2018 Хүлэмжийн хийн зааг тайлан, НҮБ-ын Байгаль Орчны хөтөлбөр.
  • 2018 Хүлэмжийн хийн төвлөрөлийн мэдээ, WMO.
  • 2018 Озоны цооролтын үнэлгээ, WMO болон UNEP нарын хамтарсан судалгаа.

7. COP 24 Бага хурлын хэлэлцүүлгүүдийг хэрхэн дагах вэ?

 

Бага хурлыг цаг алдалгүй дагаж, мэдээлэл авах хэд хэдэн арга замууд бий.

  1. “Уур амьсгалын өөрчлөлт” цахим сонинг захиалах. Энд Польш улсаас НҮБ-ын мэдээлэх мэдээ, мэдээллүүд орсон болно.
  2. Катовице дэх хурлын албан ёсны цахим хуудсанд байнга зочилох.
  3. Твиттерт #ClimateAction гэж хаштаг хийж сэтгэгдлээ бичих.

8. Хэлэлцүүлэгт та хэрхэн оролцож, уур амьсгалын талаар өөрийн үүргийг биелүүлэх вэ?

Та Climate Action ActNow.bot -д нэгдэж эх дэлхийгээ аврахад өдөр тутам юу хийж болох талаар агуулсан мэдээ, материал байгаа бөгөөд нийтээрээ юу хийж болох талаар мэдээлсэн байгаа.

Сошиал ертөнцөд уур амьсгалын өөрчлөлтийн талаархи өөрийн дуу хоолойг түгээснээр бусдыг энэ үйл хэрэгт уриалан дуудах болно.

Мөн ардын суудал санаачилга буюу People’s Seat initiative-ыг UNFCCC-ын Нарийн бичиг санааачилж та бүхнийг COP 24-ын хэлэлцүүлэгт шууд оролцох боломжыг олгож буй юм. Тиймээс та суудлаа эзэлж дуу хоолойгоо бидэнд хүргээрэй #TakeYourSeat !

9. Уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэх ажлыг дэмжихэд НҮБ ямар санал санаачлагыг гаргаж байгаа вэ?

 

НҮБ үйл ажиллагааныхаа бүх хүрээнд байгаль орчны тогтвортой байдлыг тусгадаг бөгөөд НҮБ-ын Мэдээ бидний үйл хэргийн заримаас онцолсон байгаа.

Эдгээр ажлууд нь НҮБ-ын Байгаль орчин болон НҮБ-ын дэмжлэгтэйгээр хэрэгждэг бөгөөд тэдгээр нь Зүүн Европын хөдөө тариачид болон бизнес эрхлэгчид хүлэмжийн хийгээ бууруулах, Чад Нуурын бүсэд хуурайшилд тэсвэртэй мянга мянган мод тариалж, Гуатамалад кокао тариалалтын бичил бизнес нэвтрүүлж, тэнд улс орных нь байгаль орчин, эдийн засгийн асуудлыг шийдвэрлэх, Бутанд хүний амьдрал болон байгаль орчныг хамгаалахад ардын уламжлалт мэдлэг, ур ухааныг ашиглах, Зүүн Тиморт ногоон дэд бүтцийг шинээр байгуулж, Конгын Бүгд Найрамдах улсад зан авирын өөрчлөлтийг алхам алхамаар хийж улмаар томоохон өөрчлөлтийг бий болгох зорилготой юм.

10. НҮБ яагаад Уур амьсгалын өөрчлөлтийн Чуулга уулзалт 2019-ыг төлөвлөж байгаа юм бэ?

 

COP 24-өөс гарах үр дүн дээр үндэслээд уур амьсгалын өөрчлөлтийн талаархи үйл ажиллагааг бүх түвшинд улам бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын Ерөнхий Нарийн бичиг Антонио Гутеррес нь Уур амьсгалын өөрчлөлтийн Чуулга уулзалтыг ирэх 9 дүгээр сард зохион байгуулах гэж байгаа билээ.

2020 он гэхэд дэлхийн улс орнууд уур амьсгалын өөрчлөлтийн талаархи үндэсний төлөвлөгөөгөө эцэслэн шийдвэрлэсэн байх эцсийн хугацаа тул энэхүү урьдчилсан чуулга уулзалтаар хүлэмжийн хийг бууруулах бодит санал санаачилгуудыг ярилцаж, улмаар уян хатан байдлыг бий болгох зорилготой юм.  

Тус чуулга уулзалаар дараах зургаан үндсэн сэдвүүдийг авч хэлэлцэх юм.

  1. Сэргээгдэх эрчим хүчинд шилжих;
  2. Уур амьсгалын болон нүүрстөрөгчийг үнэлэх ажлуудыг санхүүжүүлэх;
  3. Үйлдвэрлэлийн хорт утааг бууруулах;
  4. Шийдэлд байгалийг оролцуулах;
  5. Тогтвортой хотууд болон орон нутгийн ажлууд;
  6. Уур амьсгалын өөрчлөлтийн уян хатан байдал;

 

Эх сурвалж: UN News





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ