Уур амьсгалын богино-насжилттай бохирдлыг бууруулах талаар хэлэлцэнэ

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-12-10
3439

Уур амьсгал болон Цэвэр агаарын эвслийн Дээд хэмжээний 10 дугаар уулзалт нь уур амьсгалын богино-насжилттай бохирдлыг бууруулах хүрээнд Катовице хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн Бага хурлын үеэр зохион байгуулагдах юм.

УАЦАЭ нь засгийн газар, олон улсын байгууллага, төрийн бус байгууллага зэргээс бүрдсэн олон улсын сайн дурын эвсэл бөгөөд богино-насжилттай уур амьсгалын бохирдлуудыг буурулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болно (УАБНББ). Энэхүү эвсэл нь 2012 оны 2 дугаар сард Бангладеш, Канад, Гана, Мексик, Швед, АНУ зэрэг орнуудын НҮБ-ын Байгаль орчны Хөтөлбөртэй хамтран байгуулсан юм. Энэхүү эвсэлд нэгдэх нь улс орнууд болон төрийн бус байгууллагуудад нээлттэй.

Энэхүү эвслийн Дээд хэмжээний хурлын гол үүрэг хариуцлага нь бодлого боловсруулж, явц дундын үнэлгээг гаргах, ирээдүйн үйл ажиллагааг төлөвлөх зэрэг юм. 10 дугаар дээд хурлын үеэр УАЦАЭ-ийн сайд, удирдагчид дараахь асуудлыг авч хэлэлцэх болно.

  • Уур амьсгалын хэтийн зорилгын хүрээнд, уур амьсгал болон цэвэр агаарын ашиг тусыг хэд дахин ихэсгэхийн тулд тус Эвсэл нь юу хийх ёстойг авч хэлэлцэх;
  • Finalise the “УАЦАЭ-ийн Таланоа Тунхаглал болон Хамтарсан Тухаглал”-ыг эцэслэж, гарын үсэг зурах сүүлийн боломжыг олгох:
  • “1.5 градусын сорилтыг шийдвэрлэхэд УАЦАЭ-ийн Үйл ажиллагааны хөтөлбөр”-ыг эхлүүлэх

Энэхүү Дээд хэмжээний уулзалтад Эвслийн талууд оролцох бөгөөд бусад зочид урилгаар оролцох боломжтой.

 

Эх сурвалж: IISD Reporting Services 





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ