Тунхаг бичигт "Цаг уурын төлөөх ойжуулалт" зөвшөөрөгджээ

Мэдээ, мэдээлэл   Мэдээ
2018-12-17
3926

Парисын хэлэлцээр дэх ойжуулалтын үүрэг

Парисын хэлэлцээрт антропогенийн хүлэмжийн хийн ялгаруулалтын эсрэг дэлхий нийтийн хүчин чармайлтад нэгдэхийг хүссэнээ илэрхийлсэн байдаг. Энэ зорилгод хүрэхэд бүх улсын засгийн газрууд үүрэг хүлээх ёстой бөгөөд учир нь дэлхий нийтийн хүчин чармайлтаар нэгдсэнээр зөвхөн хүрэх боломжтой.

Парисын хэлэлцээрийн тав дахь зүйл нь энэ баримт бичгийн үндсэн байр суурийг хэрэгжүүлэх арга замыг зааж өгдөг учраас хамгийн чухал зүйл заалтуудын нэг бөгөөд энэ зууны хоёр дугаар хагас гэхэд хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийг тэнцвэржүүлэх зорилгыг тусгасан байна. Талууд ойжуулалтын ажил, хөтөлбөр хэрэгжүүлэн хүлэмжийн хийн ялгарлын эсрэг тэнцвэржүүлэх арга хэмжээг авч шингээгч, шингээлтийг сайжруулах арга хэмжээ авна. Олон үүрэгт тогтвортой ойн менежмент нь уур амьсгалыг тэнцвэржүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Польш улс өөрийн туршлагаа хуваалцахыг хүсч байна

Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг арга хэмжээ авахгүй бол ирээдүй байхгүй, мөн ойгүй бол ямар ч ирээдүйгүй билээ. Энэ шалтгааны улмаас COP24 уулзалтын үеэр "Цаг уурын төлөөх ойжуулалт" Катовице дахь Сайд нарын Тунхаг бичигт сайд, дарга, төлөөлөгчид бүгд дэмжин баталсан.

Польш улсын Байгаль орчны сайд Хенрик Кохалзыкын онцлон тэмдэглэснээр Польшийн нутаг дэвсгэрийн ойжуулалт нь эрчимтэй хөгжиж "1995 оноос 2014 он хүртэл манай орны ойн талбай 504.000 га-аар нэмэгджээ. Энэ нь Байгаль орчны яамны хяналтанд байдаг Улсын ойн газруудын ачаар хэрэгжиж байна.” гэж мэдэгдэв.

Байгаль орчны яамны тэргүүн нь Польшийн нутаг дэвсгэрийн гуравны нэг орчим талбайг ой бүрдүүлдэг гэж нэмж хэлсэн ба "Шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан тохиромжтой модны төрлийг тарьснаар хүлэмжийн хийг шингээж, уур амьсгалын өөрчлөлтийн цар хүрээг багасгах боломжтой гэж эрдэмтэд судалсан байна”.

“COP24 уулзалтаар ойжуулалт, ойн зохион байгуулалтын салбарт шинэлэг санаачлага, шийдлүүдийг хэрэгжүүлэх замаар хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн тэнцвэрийг амжилттай хэрэгжүүлж хийн ялгарлыг хөрс болон ойгоор шингээх байгалын аргачлалд итгэж болохыг харуулахыг зорисон”

"Цаг уурын төлөөх ойжуулалт" Катовице дахь Сайд нарын Тунхаг бичгийг Англи хэл дээр харахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

Эх сурвалж: cop24.gov.pl





Мэдээний архив

Холбоосууд



Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ