Зөвлөх сонгон шалгаруулах зарлал2023-1-3

Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтын “Уур Амьсгалын Өөрчлөлт болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр-ийг орон нутгийн түвшний төлөвлөлтөд тусгах, уур амьсгалтын өөрчлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх болон хэрэгжүүлэхэд 21 аймгийн төрийн албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн холбогдох материалаа ирүүлэхийг хүсье.  

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн Суурь Конвенцод нэгдэн орсон улс орнуудын 27 дахь удаагийн бага хурлын тэмдэглэл2022-11-6

Уур амьсгалын өөрчлөлтийн  Суурь конвенцын   талуудын  ээлжит  27 дугаар бага хурал (COP 27)  төлөвлөсөн хугацаандаа   буюу  11 дүгээр 18-нд   багтаж нэгдсэн  шийдвэрт хүрч чадаагүй  учир  хугацаа сунган 11 дүгээр  сарын 20  хүртэл хуралдав. 11 дүгээр сарын 1- 5 ны хооронд  манай улс  ордог 77-бүлэг ( G 77),  Африкийн бүлэг  зэрэг  сонирхлын  бүлгүүд   урьдчилан  хуралдаж  бодлогын хэлэлцүүлэг   хийж   6-наас 18-ны  хооронд    Конвенцын  Талуудын  27  дугаар Бага хурал (COP 27) ,   Китогийн   Протоколын  17  дугаар  уулзалт ( CMP 17) ,   Парисын Хэлэлцээрийн  4 дүгээр  уулзалт CMA 4) ,  түүнчлэн  Конвенцын  хэрэгжилтийн болон  Шинжлэх  ухаан , техникийн   туслах байгууллагуудын (  SBI,  SBSTA)  ээлжит  хуралдаанууд   буюу  нийтдээ  бие даасан   5  хурал  зэрэгцэн  хуралдаж   тус тусын хөтөлбөрийн дагуу   хэлэлцүүлэг өрнүүлж   холбогдох шийдвэр, зөвлөмжүүд гаргав.  Үүний зэрэгцээ Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган( World Leader Summit)    ,  Дээд түвшний хуралдаан (High Level Segment)   болж    УАӨ-ийг сааруулах,   өөрчлөлтийн    болзошгүй сөрөг нөлөөг  даван туулах,  түүнд дасан зохицох  бодлого, үйл ажиллагааны  чиг баримжааг гаргав. Монгол улсын  төрийн тэргүүн  Ухнаагийн Хүрэлсүх   Дэлхийн  Удирдагчдын  Дээд хэмжээний  чуулган   дээр хэлсэн үгэндээ  Монгол улсын хувьд   хэдийгээр нөхцөл байдал амаргүй боловч  “Тэр бум мод”  уриа  дор  үндэсний  хөдөлгөөн  өрнүүлэн    хүлэмжийн хийн шингээлтийг нэмэгдүүлэн УАӨ-ийг сааруулах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад  зохих  хувь нэмрээ оруулахын хамт  уур амьсгалын хуурайшилтын  эрчийг  бууруулахад чиглэсэн  давхар үр өгөөж  бүхий бодлого хэрэгжүүлж  энэ зууны дунд  хавьд   хүлэмжийн хийн ялгаралт  шингээлтийн  зөрөөг ойртуулж улмаар тэглэх,  дэлхий нийтийг хамарсан  метан хийн талаарх бодлого үйл ажиллагааг дэмжих  зэрэг  зарчмын санаа агуулсан мэдэгдэл хийлээ.     СОР 27 -гийн  үндсэн  хуралдаануудын  зэрэгцээ  нэмэлт  байдлаар  Конвенц, Протокол, Хэлэлцээр  хэрэгжүүлэх үйл ажиллагааны ололт амжилт,  саад бэрхшээл,  боломжит  шийдлүүдийн  хувилбарын талаар санал солилцох, туршлага хуваалцах  олон тооны  танилцуулга, хэлэлцүүлгийг (side events)  улс орнууд, олон улсын байгууллагууд  тус тусын  асар дээрээ зохион байгуулав. Хурлуудаар  хэлэлцсэн   гол асуудлуудаар  гаргасан  шийдвэрийн тоймыг   уг хурлын албан ёсны  дүн мэдээнд   тулгуурлан  гаргаж   урьдчилсан байдлаар  мэдээлэл болгон хүргүүлж байна. Хугацаа  сунгаж  11 дүгээр сарын  20-нд   хуралдсан  хаалтын хуралдаан  дээр  сонирхлын бүлгүүдийн төлөөлөл,  тухайлбал,  77-гийн бүлгийг төлөөлж Пакистаны  төлөөлөгч  хэлсэн үгэндээ   үндэсний дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэх,  технологи  дамжуулалт дээр  хөгжиж байгаа орнуудад дэмжлэг  үзүүлэх шаардлагатайг  онцолсон бол   Европын  Холбооны төлөөлөгч   хүлэмжийн хийх бууруулах талаар  улс орнуудын  хүчин чармайлт харилцан   адилгүй  бас сул,  тухайлбал,   нүүрснээс  татгалзахад чиглэсэн алхам  төдийлөн хийхгүй   байгааг  тэмдэглэв.  Жижиг арлуудын  хөгжиж байгаа  орнуудын төлөөлөл  энэ санааг  хурцатган  нүүрснээс татгалзах   тухайд  өмнөх   СОР 26  дээр  энэ талаар   хэлж байсан зүйлүүдээ  сануулав.   Гарз хохиролтой ( Loss and Damage)   холбоотой асуудал  энэ удаа дэмжигдэж түүний санхүүжилтийн   асуудал  зарчмын хувьд шийдэгдсэн талаар  үг хэлсэн нийт хүмүүс  сайшаан тэмдэглэсэн.  Харин  Япон улсын төлөөлөгч  санхүүжилтийн  асуудал  бүх шийдлийн хариу болж чадахгүй, дээр нь  энэ удаа  зөвхөн  санхүүжилт яриад  түүний хэрэгцээ шаардлагын  үндсэн асуудлыг  анх  яригдаж эхэлсэн хэмжээнд  хөндсөнгүй орхив  гэсэн шүүмжлэл бүхий  үг хэлэв. Доор  оруулсан мэдээлэлд  манай  улсын хувьд   анхааралдаа  авах   шийдвэр, дүгнэлтүүдийг  шар өнгөөр ялгаж  тодруулав.  Онцолж тэмдэглэмээр нийтлэг  асуудлыг цэнхэр өнгөөр  ялгав. Тайлан бэлтгэсэн:     З.Батжаргал   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ, 2022 оны 11-р сарын 20 – Нэгдсэн Үндэстний Байгууллагын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх COP27 бага хурал өнөөдөр хаалтаа хийж, уур амьсгалын гамшигт нэрвэгдсэн эмзэг орнуудад “алдагдал, хохирол” санхүүжилт олгох шинэлэг тохиролцоонд хүрчээ.   НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга Саймон Стиэлл "Энэ үр дүн нь биднийг урагшлуулж байна" гэж хэлэв

Төслийн зөвлөх болон оролцогч талуудын уулзалт болж өнгөрлөө2022-10-29

2022 оны 10-р сарын 28-ны өдөр Blue Sky зочид буудал Crystal танхимд болох НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн Үндэсний дөрөвдүгээр тайлан илтгэл боловсруулах, Үндэсний хоёр жил тутмын хоёрдугаар тайлан боловсруулах төслийн зөвлөх багууд болон оролцогч талуудын уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Ажлын байрны зар2022-9-12

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна.   Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан   Ажлын зорилго, хамрах хүрээ: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино.      Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана

Төсөл хэрэгжүүлэх нэгжид түр ажиллах зөвлөх шалгаруулан авна2022-5-30

“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл

Төслийн санхүүгийн аудитын зар2022-5-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна. 

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал2022-5-25

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Монгол Улсад Үндэсний Дасан Зохицох Төлөвлөлтийн (ҮДЗТ)  явцын хяналт, үнэлгээний системийг боловсруулах, Монгол Улс дахь  хяналт үнэлгээний  өнөөгийн тогтолцоотой уялдуулан  ҮДЗТ-ийн явцыг хянах, үнэлэх  тогтолцоог бүрдүүлэх, холбогдох төрийн байгууллагын ажилтнуудыг сурган чадавхжуулах” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээд сонгон шалгаруулах зарлал2022-5-25

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь “Дасан зохицох арга хэмжээний  эдийн засаг, экосистем, нийгмийн өртөг-өгөөж зэргийг тусгасан Дасан зохицох хувилбарын үнэлгээний систем (ДЗХҮС)-ийг  бүрдүүлэх” зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах ба дасан зохицох асуудлаар сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа2022-4-8

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа. 

Урилга2022-3-30

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал2022-3-10

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, үндэсний дасан зохицох төлөвлөлтийн гол үйл ажиллагаа, арга хэмжээг тодорхойлох, үндэсний дасан зохицох төлөвлөгөөг боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул сонирхсон хуулийн этгээдийг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

"Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл" -ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал зохион байгуулагдлаа2022-3-1

“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал буюу төслийн эцсийн хурал 2022 оны 02 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ) хийх чадавхыг бэхжүүлэх замаар тооллогын мөчлөгийг тогтмол сайжруулах зорилгоор ЖАЙКА, БОАЖЯ, Байгаль орчин уур амьсгалын сан, Монгол улсын Сангийн Яам гэсэн дөрвөн талын харилцан зөвшилцөлд үндэслэн 2017 оны 6 сарын 27-нд хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын  үсэг зурснаар тус төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийг БОАЖЯ-ны харъяа “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв” (УАӨСХАТ) хэрэгжүүлсэн юм. Тус хурлыг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам  үг хэлж УАӨСХАТ-ийн захирал Б.Ерөөлт хурлыг удирдан явуулав

Нүүрстөрөгч багатай хотуудын олон улсын форумд урьж байна2021-11-18

2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.  

Зөвлөх үйлчилгээний тухай зарлал2021-11-15

Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” төслийн зорилго нь үндэсний түвшинд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох механизм, институтийн чадавхыг бүрдүүлэх замаар уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөл, эрсдэл, эмзэг байдлыг бууруулахад оршино. 

Зөвлөх сонгон шалгаруулах зарлал2021-10-18

Уур амьсгалын өөрёлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь“Уур Амьсгалын Өөрчлөлтийн Судалгаа, Хамтын Ажиллагааны Төв нь НҮБ-ын Ази, Номхон Далайн Эдийн Засаг, Нийгмийн Комисс (UNESCAP)-ын Зүүн болон Зүүн хойд Азийн бүсийн алба (SOENEA), Монгол улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран “Нүүрстөрөгч багатай, уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй хотын хөгжилд шинжлэх ухаан, технологи, инновацыг хөшүүрэг болгох нь” төслийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүн холбогдох материалаа ирүүлэхийг хүсье.  

Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.  

Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна. 

Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна2021-10-5

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна. 

"НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх" төсөл2021-3-21

НҮБУАӨСК нь 1992 оны 6-р сарын 3 өдрөөс 14-ний өдрийн хооронд Рио Дэ Жанейро хотноо зохион байгуулагдсан, НҮБ-ын байгаль орчин ба эдийн засгийн хөгжлийн бага хурлаар гаргасан олон улсын байгаль орчны гэрээ хэлэлцээр бөгөөд 1994 онд хүчин төгөлдөр болсон. Энэхүү хэлэлцээрийн гол зорилго нь агаар мандал дахь хүлэмжийн хийн нягтралыг уур амьсгалд ноцтой нөлөөлөхөөргүй түвшинд тогтворжуулах юм

Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл2021-3-18

Төслийн нэр: Уур амьсгалын өөрчлөлтөд  дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл Төслийн хугацаа: 2019 оны 09 сараас 2021 оны 12 сар Төслийн зорилго: Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгоход оролцох талуудын институцийн болон техникийн чадавхыг үндэсний ба орон нутгийн  хэмжээнд бэхжүүлэхэд төслийн зорилго оршино. Төслийн зорилт: Үндэсний дасан зохицох төлөвлөлттэй (ҮДЗТ) холбоотой арга хэмжээг боловсронгуй болгоход гол оролцогчдын институцийн болон техникийн чадавхыг сайжруулах Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг (үе шат, оролцогч талууд болон тэдгээрийн үүрэг гэх мэт) боловсруулах 1.2 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох хувилбарууд болон арга хэмжээг тодорхойлох 1.3 Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар бодлого стратегийг хэрэгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх   Уур амьсгалын мэдээллийн үйлчилгээний системийг бий болгох 2.1 Тогтвортой ажиллагаатай уур амьсгалын мэдээллийн системийг бий болгох 2.2 Дасан зохицох нэн тэргүүний хувилбаруудын өртөг-үр ашгийн дүн шинжилгээ хийх, үнэлгээ хийх тогтолцоог бий болгох 3. ҮДЗТ-ийн явцыг тогтвортой хэрэгжүүлэх санхүүгийн стратеги боловсруулах 3.1 Урт хугацааны дасан зохицох төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүгийн хэрэгцээг үнэлэх 3.2 Дасан зохицох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг бий болгох стратегийг боловсруулах 4

Мэдээлэл хуулбарлах хориотой. Copyright © 2021 УАӨСХАТөв ТӨААТҮГ