Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв нь Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтын “Уур Амьсгалын Өөрчлөлт болон Үндэсний Тодорхойлсон Хувь Нэмэр-ийг орон нутгийн түвшний төлөвлөлтөд тусгах, уур амьсгалтын өөрчлөлтийн үйл ажиллагааг санхүүжүүлэх
Модул 1: Хүлэмжийн хийн талаарх суурь ойлголт, тээврийн салбарын үзүүлэх нөлөөлөл Модул 2: Тээврийн салбарын хүлэмжийн хийн ялгарлын хэмжилт, тайлагнал, баталгаажуулалтын (ХТБ) тогтолцоог хэрэгжүүлэх аргачлал
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс дараах ажлын байранд таныг урьж байна. Ажлын байрны нэр: Төслийн захиргааны ажилтан Ажлын зорилго, хамрах хүрээ: “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн өдөр тутмын үйл ажиллагаа, хэрэгжилтийг хангах, төлөвлөгөө тайланг боловсруулж төслийн зохицуулагч, төслийн нарийн мэргэжлийн багийн үйл ажиллагаанд тасралтгүй дэмжлэг үзүүлэн ажиллахад энэ ажлын үндсэн зорилго оршино. Дээрх үндсэн зорилгын хүрээнд төслийн зохицуулагчид дэмжлэг үзүүлж, дараах үүрэг, хариуцлагыг хүлээн ажиллана
“НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх“ төсөл
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвөөс “НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын хэрэгжилтийн талаарх үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёр дугаар тайлан боловсруулах” төслийн үйл ажиллагаанд хөндлөнгийн тусгайлсан аудит хийх эрх бүхий аж ахуйн нэгж, байгууллагуудыг сонгон шалгаруулалтанд оролцож, үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв, “Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх” (UNEP NAP) төсөл, “НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх” (UNEP GEF NCBUR) төсөл, “Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх” (UNFAO CBIT) төсөл хамтран “Парисын Хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба Үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх сургалт зөвлөгөөнийг 2022 оны 4 дүгээр сарын 05-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв, НҮБУАӨСК-ын хэрэгжилтийн талаарх Үндэсний дөрөвдүгээр тайлан-илтгэл, Хүлэмжийн хийн ялгарал, шингээлтийн нэмэлт хоёрдугаар тайлан боловсруулах арга хэмжээг хэрэгжүүлэх төсөл, Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төлөвлөлтийн процессыг боловсронгуй болгох үндэсний чадавхыг бэхжүүлэх төсөл, Парисын хэлэлцээрийн хүрээнд Үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн хэрэгжилт, мониторингийн ил тод байдлыг сайжруулахад хөдөө аж ахуй, газар ашиглалтын салбарын чадавхыг бэхжүүлэх төслүүдийн хамтран зохион байгуулж буй “Парисын хэлэлцээрийн ил тод байдлын тогтолцоо ба үндэсний тодорхойлсон хувь нэмрийн хүрээнд орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын албан хаагчдын уур амьсгалтай холбоотой шийдвэр гаргалтын чадавхыг дээшлүүлэх, сургалт”-ад хүрэлцэн ирэхийг урьж байна.
“Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллого хийх мөчлөгийг тасралтгүй сайжруулах төсөл”-ийн хамтарсан зохицуулах хорооны 4-р хурал буюу төслийн эцсийн хурал 2022 оны 02 сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. Хүлэмжийн хийн үндэсний тооллого (ХХҮТ) хийх чадавхыг бэхжүүлэх замаар тооллогын мөчлөгийг тогтмол сайжруулах зорилгоор ЖАЙКА, БОАЖЯ, Байгаль орчин уур амьсгалын сан, Монгол улсын Сангийн Яам гэсэн дөрвөн талын харилцан зөвшилцөлд үндэслэн 2017 оны 6 сарын 27-нд хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурснаар тус төсөл хэрэгжиж эхэлсэн бөгөөд төслийг БОАЖЯ-ны харъяа “Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа хамтын ажиллагааны төв” (УАӨСХАТ) хэрэгжүүлсэн юм. Тус хурлыг нээж БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Ш.Цэрэндулам үг хэлж УАӨСХАТ-ийн захирал Б.Ерөөлт хурлыг удирдан явуулав
Хүлэмжийн хийн гол эх үүсвэр нь малтмал түлшний олборлолт, тээвэрлэлт, хадгалалт, шаталт, аж үйлдвэрлэлийн салбар (цемент, шохой, ган төмөрлөг, химийн бодис, электроникийн үйлдвэрлэл, г.м.), ой модыг огтлох, ойн болон хээрийн түймэр, мал аж ахуй, газар тариалан, газар ашиглалт, хог хаягдлыг ил задгай шатаах, дарж булах зэрэг болно.
Хүлэмжийн хий гэдэг нь дэлхийн гадаргаас эргэн туяарч буй дулааны энергийг шингээж, тогтоон барьдаг агаар мандал дахь хийн давхаргыг хэлдэг. Нүүрсхүчлийн хий (CO2), азотлог исэл (N2O), метан (CH4), устөрөгч (H), фторт хийн нэгдэл (HFCs, PFCs, SF6, NF3) зэрэг нь хүлэмжийн хийд тооцогддог.
2021 оны 11 сарын 23-24-ны өдрүүдэд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг, нийгмийн комисс (ESCAP) болон Инчон хотын захиргаанаас Зүүн хойд Азийн хотуудыг хамруулсан “Нүүрстөрөгч багатай хотууд” олон улсын форумыг зохион байгуулах гэж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (НҮБУАӨСК)-ын хэрэгжилтийн Үндэсний дөрөв дүгээр тайлан илтгэл болон хоёр жил тутмын хоёр дугаар тайлан илтгэлд боловсрол, олон нийт, жендерийн бүлгийг хариуцан бичиж боловсруулах (2) Олон нийтийг уур амьсгалын өөрчлөлтийн мэдээ мэдээллээр хангах үндсэн үүрэг бүхий Уур амьсгалын өөрчлөлтийн боловсрол, олон нийт, жендерийн асуудал хариуцсан ажилтан ажлын байранд урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулахад (1) Хүлэмжийн хийн тооллогын Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудын хүлэмжийн хийн тооллого, тооцооллыг хийх (2) Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, шингээлтийг нэмэгдүүлэх чиглэлээр Хөдөө аж ахуй, Газар-ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбаруудад тооцоо судалгаа хийж, дүгнэлт гаргах дүн шинжилгээ хийх үндсэн үүрэг бүхий Хүлэмжийн хийн тооллогын шинжээчийн ажлын байранд урьж байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв дээр хэрэгжиж буй (1) Уур амьсгалын ногоон сан (УАНС)-гийн асуудлаарх өдөр тутмын үйл ажиллагааг зохион байгуулах, (2) Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын хэрэгжилтийн тайлан, илтгэлийг боловсруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн тооллогын мэргэжлийн багийн үйл ажиллагаанд хяналт тавьж, ерөнхий зохицуулалтыг хангахад дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Нүүрстөрөгч ба уур амьсгалын санхүүжилт, хамтын ажиллагааны механизм хариуцсан ахлах шинжээч ажлын байранд ажилтан шалгаруулж авна.
Энэ удаагийн дугаараар бид ойн экосистем дэлхийн уур амьсгалд хэрхэн нөлөөлж, эргээгээд уур амьсгалын өөрчлөлт ойд хэрхэн нөлөөлж байгаа тухай Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төвийн Хүлэмжийн хийн тооллогын шинжээч Др. Ц.Хонгортой сонирхолтой яриаг өрнүүллээ. Тэрээр хээрийн түймэр, ойн хомсдол, доройтол, түүнтэй тэмцэх аргуудын тухай бидэнтэй хуваалцсан юм.
АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байден 40 улс орны удирдагчдыг Уур амьсгалын талаарх удирдагчдын дээд хэмжээний цахим уулзалтад урьжээ. Ерөнхийлөгч мөн уур амьсгалын хүчирхэг манлайлал гаргасан, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөлд өртөмтгий эсвэл нүүрстөрөгчийн ялгаралгүй эдийн засгийн замналд шинэлэг зарчмаар явж байгаа орнуудын удирдагчдыг урьсан байна. Энэхүү уулзалтыг санаачлан зохион байгуулсан АНУ-ын хувьд Парисын хэлэлцээрт эргэн нэгдэж орсноор уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар манлайлагч орон болохоо харуулах гадаад бодлогын чухал алхам болж байна гэж ажиглагчид дүгнэж байна. Түүнчлэн тус уулзалтыг 4 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж байгаа нь олон улсын “Эх дэлхийн өдөр”-тэй давхцаж байгаагаараа онцлог юм.
Төслийн нэр: Хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах нь" төсөл Төслийн хугацаа: 2017 оны 11 сарын 01-нээс 2021 оны 10 сарын 31 Төслийн зорилго, зорилт: Монгол Улсын хэмжээнд хүлэмжийн хийн тооллого хийх чадавхыг бэхжүүлэх замаар үндэсний хүлэмжийн хийн тооллогын мөчлөгийг тасралтгүй сайжруулах, холбогдож ажиллах байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих. Төслийн эцсийн үр дүн: Үндэсний Хүлэмжийн хийн тооллогын систем нь тогтмол бөгөөд тасралтгүй сайжрах чадавх бэхэжсэн байна. Эрчим хүчний салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна. Газар ашиглалт, газар ашиглалтын өөрчлөлт, ойн салбарт тулгамдсан асуудлуудыг эмхлэн, тооллогыг системтэйгээр сайжруулах чадавх бэхэжсэн байна. Суурь мэдээлэл: Монгол Улс НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенц (UNFCCC\НҮБУАӨСК)-ын хүрээнд 2014 он хүртэл хүлэмжийн хийн тооллогыг 2 удаа хийж гүйцэтгэсэн. Гэвч эдгээр нь төсөл хэлбэрээр хэрэгжсэн ба институцийн нэгдсэн тогтолцоо болон техникийн мэргэшсэн боловсон хүчний чадавх сул зэрэг хүчин зүйлээс болж хүлэмжийн хийн тооллогыг тогтмол байдлаар хийх боломжгүй байв
Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо байгуулсан нь 1988 оны 11 сард Дэлхийн Цаг Уурын Байгууллага болон НҮБ-ын Байгаль Орчны Хөтөлбөр хамтран Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын мэргэжилтний хороо (УАӨЗГМХ)-г байгуулсан. Өнөөдрийг хүртэл УАӨЗГМХ-ны үнэлгээ нь олон улсын хэлэлцээрийн шинжлэх ухааны үндэс суурь болдог
“Тогтвортой хөгжлийг дэмжих Монголын сэтгүүлчдийн холбоо”тогтвортой хөгжлийн талаар сэтгүүлч, олон нийтэд мэдлэг,мэдээлэл өгөх цуврал уулзалтаа өнөөдөр эхэллээ. Эхний уулзалтад НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал оролцож, уур амьсгалын өөрчлөлт, түүний нөлөөг бууруулах гарц, арга замын талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө
Дэлхий нийтээр 2015 оны Парисын Хэлэлцээрт заасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд, мөн уур амьсгалын талаар дорвитой ажлуудыг хэрэгжүүлэхэд нэгдэн чуулж буй өнөө цагт Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагаас "Энэ бол зөвхөн эх дэлхийд ашигтай зүйл биш, агаарын бохирдлыг бууруулснаар бид нэг сая хүний амийг бас аврах асуудал юм" гэж мэдэгдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Ерөнхий Захирал Др. Проф
Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд цаг хугацаа урсан одож буй тул дэлхий нийтээрээ бид цаг алдах эрхгүй билээ
Хүлэмжийн хийн ялгарлын талаар урьд өмнө үзэгдээгүй хэмжээнд түгшүүрийн дохио өгсөн НҮБ-ийн хурлын дараа 2015 оны Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх арга зам, цаашдын алхамуудыг тодорхойлох юм. Хэлэлцээрийн хүрээнд, дэлхийн дулаарлыг 2°C -ээс бууруулж, 1.5°C.-д ойртуулах зорилго тавин хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бүх улс орнууд хичээн зүтгэхээр гарын үсэг зурсан болно. ЭХ ДЭЛХИЙНХЭЭ ТӨЛӨӨ ДУГУЙ ЖИЙХ НЬ Катовице хот нь Польш улсын өмнө зүгт байрлах бөгөөд нүүрсний уурхайн түүхтэй хот юм. Энэхүү хотноо өрнөж буй хоёр долоо хоногийн хурлын нээлт дээр Вена хотоос цахилгаан дугуйтай дугуйчид 600 км замыг туулан ирж хорт хийг бууруулахын тулд нөхөн сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашиглахын ач холбогдлыг харуулсан үзүүлбэрээр эхэллээ
“Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол Улсын оруулах хувь нэмэр’’ олон улсын чуулган өчигдөр эхэлж, өнөөдөр үргэлжилж байна. Чуулганаар уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилгод нэгдсэн бүх тал энэ чиглэлийн үйл ажиллагааны талаар нэгдмэл ойлголтод хүрэх, цаашдын хамтын ажиллагаа, түншлэлийн хэлбэрийг тодорхой болгож, санхүүжилтийн боломжийн талаар хэлэлцэх зорилготой аж
"Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад Монгол улсын оруулах хувь нэмэр” олон улсын чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус чуулган уур амьсгалын талаарх бодлогыг үндэсний хэмжээнд, салбар хоорондын уялдааг хангаж, үр ашигтай хэрэгжүүлэх зорилгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Парисын хэлэлцээрт оруулах Үндэсний хувь нэмрийг хэрэгжүүлэх олон улсын түншлэл, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Чуулганы үеэр Монголын төрөөс хүлэмжийн хийг бууруулах, нүүрсхүчлийг шингээх чадавхаа сайжруулах талаар баримталж буй бодлого, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
Монгол улс, Улаанбаатар хот , Хан-Уул дүүрэг, 11-р хороо, 9 дүгээр гудамж, "Цэнгэг Усны нөөц, байгаль хамгаалах төв"-ийн байр, 3 давхар, 305, 306 тоот, Уур амьсгалын өөрчлөлтийн судалгаа, хамтын ажиллагааны төв